Дугаараа хийгээд 20GB дата аваарай гэх мэдээлэл #ХУДАЛ

Таны дугаараар дамжуулан өмнөх хаяг, гэр бүлийн гишүүдийн мэдээлэл, гэрийн хаяг, таны хөрөнгө, гэмт хэргийн тодорхойлолт, жолоочийн түүх, холбогдсон эрх зүйн маргаан, аялсан газар, сошиал хаяг, цахим шуудангийн хаяг зэргийг ч олох боломжтой байдаг. Тиймээс утасны дугаарыг тань шаардсан сэжигтэй вэбсайтаар үйлчлүүлэхгүй байх, онлайнаар хүмүүст дугаараа ил тараахаас зайлсхийх нь зүйтэй.

Цахимаар мөрийтэй тоглож 30 сая төгрөг хожлоо гэх мэдээлэл #ХУДАЛ

Монголбанк нь хувь харилцагчийн данс руу мөнгө шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэггүй. Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлж, банк, санхүүгийн тогтолцоог мөн тогтвортой байлгах үүргийг хүлээдэг.

“Монгол Улсын хилийн зурвасыг хөдөлгөнө гэнэ” гэх мэдээлэл #ХУДАЛ

Орон нутгийн удирдлагууд хилийн зурваст буюу хилийн шугамаас дотогш 15 км дотор иргэн, аж ахуйн нэгжид газар олгож, үйл ажиллагаа явуулах, суурьшлын бүсүүдийг бий болгосон зөрчил байгааг 2018 оноос эхлэн шалган тогтоосны үндсэн дээр “Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолоор таслан зогсоох нөхцөл бүрдсэн байна.

Кувейтийн хамгийн баян хүн Наси Аль Чарки таалал төгсжээ гэх мэдээлэл #ХУДАЛ

“Хөтлөгч Ezo Enhzorig” нэртэй пэйжид оршуулж буй эр, алтаар бүрсэн төрөл бүрийн эд зүйлсийн зургийг “Кувейтийн хамгийн баян хүн Наси аль Чарки таалал төгсөв. Түүний бүх эрдэнэс, эд хөрөнгийг хараарай.. Тэр юу ч авч явж чадахгүй. Энэ бол бид бүгдийн хувьд ноцтой сануулга юм. Хоосон ирээд гар хоосон явна” гэх тайлбартай постолсон нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны байдлаар 829 реакц, 95 сэтгэгдэл авч, 441 удаа цааш хуваалцсан байна.