Онлайн орчинд мэдээлэл эрэн сурвалжлах нь сэдэвт сургалт орлоо

Монголын баримт шалгах төв их дээд сургуулиудын сэтгүүл зүйн тэнхимийг түшиглэн байгуулсан “Баримт шалгагч оюутан” клубүүдийнхээ дунд “Онлайн орчинд мэдээлэл эрэн сурвалжлах нь” сургалтыг зохион байгууллаа. Баримт шалгагч оюутан клуб нь Монгол Улсын Их сургууль /МУИС/, Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль /ХИС/, Соёл Урлагийн Их сургуулийн Радио Телевиз Медиа Урлагийн сургууль /РТМУС/-ийн дэргэд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд баримт шалгагчдыг сургаж, дадлагажуулах, бэлтгэх зорилгоор “ЮНЕСКО-ийн “Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн“-ийн дэмжлэгээр үүсгэн байгуулагдсан юм. 

Энэ клубт элссэнээр оюутнууд сэтгүүл зүйн судлах хичээлийн хөтөлбөрт хараахан оруулж амжаагүй, шинэ тутам хөгжиж буй баримт шалгах ур чадварыг эзэмшиж, ажлын байранд гарахдаа мэдээллийг нягтлан шалгадаг, зохион байгуулалттай мэдээллийн учир шалтгааныг ойлгодог, таньдаг, түүнд автахаас сэргийлэх мэдлэгтэй болж төгсөх боломжтой.

Түүнчлэн “Баримт шалгах оюутан” клубийнхэн цахим орчинд түгэж буй эргэлзээтэй мэдээллийг илрүүлэх, баримтын шалгалт хийж, бодит зөв мэдээллийг олон нийтэд хүргэхэд хувь нэмрээ оруулан, урамшуулал, дэмжлэг авч ажиллах юм.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document