McDonald’s-ын салбар Монголд нээгдэнэ гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

McDonald’s-ын салбар Монголд нээгдэнэ гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Бид  МакДоналдс корпорацийн Хэвлэлийн харилцааны хэлтэсээс Монголд МакДоналдсын салбар нээхээр төлөвлөгдсөн эсэхийг тодруулахад 11 дүгээр сарын 23-нд “Одоогоор Монголд үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөө байхгүй” гэсэн хариу өгсөн.

2022 оны 11 дүгээр сарын 15-нд Turbat Nyamzai 11 дүгээр сарын 15-нд “Урт хугацааны хэлцлийн үр дүнд Монгол улсын “Wholesome Foods Mongolia” нь 2023 оны 1 сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхэлхээр болсон тухай мэдээ сонслоо” гэж МакДоналдсын логотой зургийн хамт постолсон нь 11 дүгээр сарын 23-ны байдлаар 2769 реакц, 320 сэтгэгдэл авч, 1,554 удаа цааш түгээсэн байна.

2022 оны 11 дүгээр сарын 15-нд Turbat Nyamzai 11 дүгээр сарын 15-нд “Урт хугацааны хэлцлийн үр дүнд Монгол улсын “Wholesome Foods Mongolia” нь 2023 оны 1 сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхэлхээр болсон тухай мэдээ сонслоо” гэж МакДоналдсын логотой зургийн хамт постолсон нь 11 дүгээр сарын 23-ны байдлаар 2769 реакц, 320 сэтгэгдэл авч, 1,554 удаа цааш түгээсэн байна. Түүнчлэн Bolod Mn нэртэй 78 мянган дагагчтай пэйж “McDonald’s Монголд нээгдэхээр боллоо. Бид анхныхаа салбарыг Хан-Уул дүүрэгт нээхэд бэлэн болоод байна. Гэвч Хятадын хилийн хорио цээрээс болоод манай нээлт 2023 оны 1 сарын 1нд болохоор боллоо” гэсэн тайлбартай McDonald’s хаягтай байшингийн зурагтай пост оруулсан. Харин Twitter-т “AMAzing папААВ” /@papaavv8/ нэртэй хэрэглэгч жиргээндээ Монгол шуудан компанийн төв байрны урд талд байрлалтай Эко тауэрын сурталчилгааны дэлгэцэд гарч байсан МакДоналдсын сурталчилгааны видеог хамт оруулсан байна. Мөн “McDonald’s Mongolia” /@McDonaldsMGL/ нэртэй Twitter хэрэглэгч Монголд салбараа нээх болсон болон анхны салбарыг ХУД-т нээнэ гэх жиргээнүүдийг оруулжээ.

1. МакДоналдс корпорацийн Хэвлэлийн харилцааны хэлтсээс “Монголд салбар нээх төлөвлөгөөгүй” гэв

Бид 11 дүгээр сарын 15-ны өдөр АНУ-ын Чикаго хотод байрлалтай МакДоналдс корпорацийн Хэвлэлийн харилцааны хэлтсийн имэйл хаяг руу Монголд МакДоналдсын салбар нээхээр төлөвлөгдсөн эсэхийг тодруулж асуулт илгээсэн. 11 дүгээр сарын 23-нд “Одоогоор Монголд үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөө байхгүй” гэсэн хариу өгсөн.

2. Төв шуудангийн урд байрлалтай Эко тауэрийн дэлгэцээр сурталчилгааны жишээ болгож МакДоналдсын рекламыг гаргажээ

Харин Эко тауэрын сурталчилгааны дэлгэцээр гарч байсан МакДоналдсын сурталчилгааны талаар тус дэлгэцийн хариуцсан компаниас тодрууллаа. 11 дүгээр сарын 18-нд тус дэлгэцийг хариуцдаг “Creative Forces” ХХК-тай холбогдоход, “Ийм сурталчилгаа гаргаж болно гэж туршилтаар жишээ болгон үзүүлсэн загвар. Ямар нэг байгууллагаас гэрээ хийж сурталчилгаа байршуулаагүй” гэж мэдэгдсэн.

3. “Wholesome Foods Mongolia” гэх нэрийг өмнө нь хуурамч мэдээлэл түгээхэд ашиглаж байжээ

Шалгаж буй мэдээлэлд дурдагдсан “Wholesome Foods Mongolia” компани гэх нэр нь өмнө 2013 онд Монголд МакДоналдс нээгдэх гэж байна гэсэн худал мэдээлэлд ашиглаж байсан нэр юм. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээс тус компанийн нэрийг хайж үзэхэд ямар нэг илэрц гарч ирээгүй.

4. Хуурамч хаяг, зураг ашиглажээ

Мөн Твиттерт @McDonaldsMGL хаяг нь Монгол дахь МакДоналдсын сүлжээг нээнэ гэж мэдэгдсэн бөгөөд тус хаягаа Монгол дахь МакДоналдсын албан ёсны хаяг мэтээр ойлгуулах мэдэгдлүүд жиргэсэн. Гэхдээ тухайн хаягийг албан ёсны гэж илтгэх цэнхэр тэмдэглэл байхгүй ба жиргээний түүхийг нь харахад 11 дүгээр сарын 15-нд нэр, хаягаа сольсон, албан ёсны хаяг мэт аяглаж буй хуурамч хэрэглэгч байхаар байна. Харин тус хаягны МакДоналдс нээгдэх тухай жиргээнд ашигласан зураг нь Монголд нээх гэж буй салбарын зураг биш бөгөөд 2014 онд Их Британийн “High Wycombe” хотод нээгдсэн МакДоналдсын франчайз салбар болохыг Google-ийн Google Lens функцээр тогтоосон.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document