Монголын хил рүү Оросоос дайжиж байгаа иргэдийн цувааны зураг #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

FACT CHECKED: Монголын хил рүү Оросоос дайжиж байгаа иргэдийн цувааны зураг #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Монгол руу биш, Гүрж улстай хиллэдэг заагт гарсан замын түгжрэлийн зураг байна. Харин Хиагт дээр…

2022 оны 09 дүгээр сарын 28-нд Paparazzi.mn пэйжид “Монголын хил рүү Оросоос дайжиж байгаа иргэдийн цувааны зураг” гэсэн тайлбартай зураг оруулсан нь 09 дүгээр сарын 29-ны байдлаар 1.6 мянган реакц, 273 сэтгэгдэл авч, 127 удаа цааш түгээсэн байна.

#FactCheckedByMFCC

🔍 Зургаар хайх аргаар эх сурвалжийг олж, мэдээллийн бодит байдлыг дараах байдлаар нягтлаарай.

Зургийг Google Lens платформоор хайхад businessinsider.com мэдээллийн сайтад 09 дүгээр сарын 27-нд Жейк Эпштейний оруулсан “Путин Украинд байлдахаар олон хүн илгээх шийдвэр гаргасны дараа оросууд эх орноосоо дүрвэж, хил дээр түгжрэл үүсч байгааг хиймэл дагуулаас авсан зургууд харуулж байна” гарчигтай мэдээлэлд ашигласан зураг дунд байна.
Уг зураг нь “2022 оны 9-р сарын 25-нд ОХУ-ын Гүрж улстай хиллэдэг ойролцоох замын түгжрэл” тайлбартайгаар арилжааны хиймэл дагуулын зураг авалтын “Maxar Technologies” компанийн авсан сансарын зураг байна.

Уг мэдээлэлд “Google-ийн хайлтын системд Оросоос хэрхэн гарах талаар хайлт ихэсч, нэг талын онгоцны тийз зарагдаж, Оросын хилийн боомтуудын хөдөлгөөнийг харуулсан видео бичлэгүүд гарч эхлэв. Арилжааны хиймэл дагуулын зураг авалтын Maxar Technologies компанийн саяхан авсан хиймэл дагуулаас авсан шинэ зургуудаас ОХУ-ын Гүрж, Монгол Улстай хиллэдэг боомтуудад автомашины урт дараалал үүссэн байгааг харуулжээ” гэсэн байна.
Уг мэдээлэлд Оросоос Монголтой хиллэдэг Хиагт боомтын 08 дугаар сарын 15-нд сансраас авсан зургийг 09 дүгээр сарын 23-нд авсан зурагтай харьцуулан үзүүлжээ. /зургаас харна уу/

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst