Дэлхийн банкнаас ирсэн хүн өндөр хэмжээний санхүүгийн тусламж үзүүлнэ гэдэг нь худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Дэлхийн банкны төлөөлөгч эргэн төлөгдөхгүй зээл олгоно гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Дэлхийн Банкны Монгол дахь Суурийн Төлөөлөгчийн газартай холбогдон тодруулахад тус газрын гадаад харилцааны ажилтан Б.Жавхлан 09 дугаар сарын 26-ны 09:27 цагт “Энэхүү аккаунт нь Дэлхийн Банкийг төлөөлөхгүй бөгөөд постууд нь Дэлхийн Банкны албан ёсны мэдэгдэл биш болно.” хэмээн бидэнд имэйлээр мэдэгдсэн. Мөнгөн дэмжлэг үзүүлнэ, азтан боллоо гэх мэтээр фишинг (phishing) буюу цахим луйвар нь таны банкны данс, имэйл зэрэг хувийн мэдээллийг олж авах замаар санхүүгийн хохирол учруулдаг байна.

📌2022 оны 08 дугаар сард AkAkpo Constantin гэх хаягаас “Ерөнхийлөгчийн 1 сая төгрөгийг дэмжигчдийн нэгдсэн грүпп”-т өөрийгөө Дэлхийн банкны ажилтан гээд өндөр хэмжээний санхүүгийн тусламж үзүүлнэ гэсэн агуулгатай постыг олон удаа оруулжээ.

📌Тус постод бичихдээ “Би дэлхийн банкнаас ирсэн хүн бөгөөд Айнангийн найдвартай тусламж шаардлагатай бүх иргэдэд 3,000,000 -аас 90,000,000,000 хүртэлх санхүүгийн {0%-ийн хүүтэй, эргэн төлөгдөхгүй зээлийг санал болгож байна. Хэрэв та сонирхож байгаа бол над руу фэйсбук эсвэл мессенжерээр шууд бичээрэй.” гэжээ. Мөн янз бүрийн боодолтой мөнгөн дэвсгэртийн зураг, шагнал авч буй хүмүүсийн зургийг олон удаагийн постондоо ашигласан байна.
📌2022 оны 09 дугаар сарын 26-ны байдлаар 10 гаруй удаа дээрхтэй ижил агуулгатай постуудыг “Ерөнхийлөгчийн 1 сая төгрөгийг дэмжигчдийн нэгдсэн грүпп”, “Зээл олгоно”, “Зүгээр л тататлаа инээ” зэрэг группт оруулсан байна. Хамгийн сүүлд 09 дугаар сарын 22-нд тус постыг давтан оруулжээ.

1. Нүүр зураг, хаягийн мэдээлэл хуурамч

📌Постуудыг оруулсан AkAkpo Constantin нь хуурамч хаяг бөгөөд Дэлхийн банкыг төлөөлсөн хүн гэдгийг илтгэх зураг, хувийн мэдээлэл байхгүй буюу зөвхөн хүний гараас ам.доллар, евро авч буй зургуудыг нүүр зураг болгон оруулжээ.

2. Цахим луйвраас сэргийлэх Facebook-ийн зөвлөмж

📌Мөнгөн дэмжлэг үзүүлнэ, азтан боллоо гэх мэтээр фишинг (phishing) буюу цахим луйвар нь таны банкны данс, имэйл зэрэг хувийн мэдээллийг олж авах замаар санхүүгийн хохирол учруулдаг.
📌Шалгаж буй мэдээлэл ийм төрлийн луйврын нэг байж болох ба луйвраас зайлсхийж, сэрэмжтэй байхыг Фэйсбүүк зөвлөсөн байдаг. Уг зөвлөмжид “Фишинг гэдэг нь хэн нэгэн таны хувийн мэдээллийг авахыг хүссэн сэжигтэй мессеж эсвэл холбоос илгээж таны Facebook хаяг руу нэвтрэхийг оролдох явдал юм” гэж тодорхойлоод, “Сэжигтэй холбоос дээр дарж болохгүй” гэдгийг анхааруулсан байдаг. Ихэвчлэн мөнгө нэхэх, бэлэг санал болгох, хаягийг чинь устгах, хориглох боллоо гэх мэтээр хуурах хэлбэрээр ирдэг ба нууц үг, регистрийн дугаар зэрэг хувийн мэдээллээ өгөхгүй байхыг сануулдаг. Мөн хувийн хаягийнхаа тохиргоог “two-factor authentication” буюу хоёр дахь төхөөрөмжөөр баталгаажуулж байж нэвтэрдэг болгон өөрчлөхийг санал болгодог.

3. Албаны хүний хариу

📌Бидний шалгасан дээрх хаяг болон постуудын талаар Дэлхийн Банкны Монгол дахь Суурийн Төлөөлөгчийн газартай холбогдон тодруулахад тус газрын гадаад харилцааны ажилтан Б.Жавхлан 09 дугаар сарын 26-ны 09:27 цагт “Энэхүү аккаунт нь Дэлхийн Банкыг төлөөлөхгүй бөгөөд постууд нь Дэлхийн Банкны албан ёсны мэдэгдэл биш болно.” хэмээн бидэнд имэйлээр мэдэгдсэн.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document