Шуурхай: “Роснефть” компани Монгол улсад өөрийн салбараа дараах гэрээний дагуу нээх хүсэлтээ илэрхийллээ гэх мэдээлэл #ХУДАЛ

2022 оны 07 дугаар сарын 22-нд Never gone нэртэй фэйсбүүк хуудсанд “Шуурхай: “Роснефть” компани Монгол улсад өөрийн салбараа дараах гэрээний дагуу нээх хүсэлтээ илэрхийллээ. Та дэмжих үү?” гэсэн тайлбартай gerbul.life домайн нэртэй сайтын линкийг хавсаргасан пост оруулсныг 293 хариу үйлдэл, 89 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 52 удаа шэйрлэсэн байна.
Харин CrowdTangle хэрэглүүрээр сайтын мэдээллийн тархалтыг шалгахад нийт 112 пэйжээр хуваалцсан нь 74,973 хариу үйлдэл авчээ. Үүнээс 63,486 реакц, 9,151 сэтгэгдэл өгч, 2,336 удаа цааш хуваалцсан байна. Мэдээллийн агуулга нь УУХҮЯ-ны сайдаар Д.Сумъяабазар ажиллаж байх үедээ

#FactCheckedByMFCC

🔍 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

2022 оны 07 дугаар сарын 20-ны Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр тухайн үеийн Уул уурхайн сайд Г.Ёндон ОХУ-ын Роснефть” компанитай дахин хэлцэл хийсний үр дүнд энэ оны 12 дугаар сарыг дуустал Аи-92 автобензиний үнийг тонн тутамд 830 ам.доллараар худалдан авах тохиролцоонд хүрээд байна. Ингэснээр 1285 ам.долларт хүрээд байсан Аи-92 автобензиний хилийн үнийг тонн тутамд 830 ам.доллар буюу 1 литр бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг 3728 төгрөгөөс 1338 төгрөгөөр бууруулж, литр тутмыг 2390 төгрөгөөр он дуустал тогтвортой байлгах боломжтой болсон талаар мэдээлэл хийсэн. Энэ үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шатахуун импортлогч компаниуд үгсэн хуйвалдаж байгаа бол Засгийн газар “Роснефть”-д шууд борлуулах эрх олгож болно шүү. Угаасаа импртлогчид шатахуунаа нэг л үйлдвэрээс авдаг. Заавал дунд нь ашиг хийлгэх гээд царайчлаад байх шаардлагагүй” гэж хэлснийг тухайн үед хэвлэлүүд онцолж байсан. Тухайлбал, 07 дугаар сарын 22-нд “Зууны мэдээ” сонинд нийтлэгдсэн “Ерөнхий сайд шатахуун импортлогчдыг дарамталсан уу?!” гэх гарчиг бүхий мэдээлэлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийг онцолсон байна.

Уг сайтын мэдээний гарчигт “Роснефть” компани Монгол улсад өөрийн салбараа ДАРААХ ГЭРЭЭНИЙ ДАГУУ НЭЭХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ” гэсэн мөртлөө доторх агуулгад нь гэрээний тухай огт дурдагдаагүй байна.
Энэ нь тодорхой давтамжтайгаар хуурамч мэдээлэл оруулж, олон нийтийг гарчигаар төөрөгдүүлэн хандалт авдаг жишээ байна.

Мэдээллийн дагуу google-д “Сумъяабазар сайд”, “Роснефть”, “Монголд оруулах” гэсэн түлхүүр үгээр site:gov.mn гэх сонготыг нэмж, төрийн байгууллагуудын сайтад хайлт хийхэд мэдээлэл гарч ирсэнгүй.
Харин google-ээс “Роснефть”, “Гэрээ” гэх түлхүүр үгээр хайлт хийхэд “Роснефть”-тэй АИ92 шатахууны импортын үнэ тогтворжуулах гэрээ байгууллаа”, “Роснефть” компанитай гэрээ хийсний үр дүнд АИ-92 шатахууныг 2,390 төгрөгөөр худалдаалах боломж бүрдсэн”, “Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварыг тэглэх хугацааг сунгалаа” гэсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны талаар өгсөн мэдээлэл байв. Харин энд “Роснефть” компани манай улсад өөрийн салбараа нээх талаар хүсэлтээ илэрхийлсэн ямар ч агуулга байхгүй байна.
Нэмэлт мэдээлэл:
“Роснефть” компани гэрээ байгуулсан тухай хамгийн сүүлийн үеийн мэдээ БН Киргизстан улсын "Арча медиа"-гийн Next TV фэйсбүүк хуудсанд орсон байна. Уг мэдээлэлд “"Роснефть" компани 9 дүгээр сарын 13-нд хөрөнгө оруулагчдаас дор хаяж 10 тэрбум юанийн бонд авах хүсэлт цуглуулна. Тус компани хөрөнгийн биржийн бондыг хоёр жилийн хугацаатай хагас жилийн купоноор байршуулах гэж байгаа бөгөөд байршуулах техникийн хэсгийг энэ сарын 20-нд урьдчилсан байдлаар байршуулахаар төлөвлөж байгаа аж. ОХУ-ын улсын экспертүүд юаниар бонд гаргах нь дотоодын хөрөнгийн зах зээлд эерэг нөлөө үзүүлж, улмаар тус улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна гэж үзэж байгаа юм.
“Роснефть” компани энэ оныг дуустал БНХАУ-ын үндэсний нефть, хийн “CNPC” корпорацитай урт хугацааны гэрээ байгуулсан бөгөөд энэ нь Хятад улсын түүхий нефтийн нийт хэрэгцээний 7 орчим хувийг хангана. “Роснефть” компани болон тус компанийн захирал И.И.Сечин АНУ болон ЕХ-ны хоригт орчихсон байгаа.” гэжээ.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst