“Омикрон”-ы үед арьсан дээр илрэх зургаан шинж тэмдэг гэх мэдээлэл #БҮРЭН_БУС

[БҮРЭН БУС] 👉Омикрон хувилбар 2021 оны 11-р сард анх бүртгэгдэхээс өмнө арьсны өвчлөл нь ковидын шинж тэмдэгүүдийн нэг гэж судлагдаж байсан.
👉Ковидоор өвчилсний улмаас арьсанд өөрчлөлт гарч, өвчлөх боломжтой ч Омикрон вариантыг туссан тохиолдолд зайлшгүй арьсны өвчлөлтэй болохгүй.
📌2022 оны 2-р сарын 7-нд zindaa.mn сайтын Фэйсбүүк хуудсанд @zindaaofficial ковид-19-н “Омикрон” хувилбарыг туссан тохиолдолд ямар шинж тэмдэгүүд илэрч болох талаар “Омикрон”-ы арьсан дээр илрэх зургаан шинж тэмдэг” гэх гарчигтай мэдээ оруулсан. Уг мэдээ нь 7-р сарын 19-ний байдлаар 524 реакц, 67 сэтгэгдэл авч, 244 удаа цааш хуваалцсан байна. Энэ мэдээллийг 7-р сарын 7-нд Amway mongol пэйжид дахин түгээж эхлээд байна.
📌Тус мэдээнд Их Британий эмч нар “Zoe Covid” аппликэйшнийг ашиглан халдварын үед арьсан дээр зургаан шинж тэмдэг илэрдэгийг тодорхойлсон гээд ““омикрон” халдварын үед уруул хагарах, үрэвсэх, арьс хуурайших, ялангуяа хүзүү, цээж орчим экземийн адил арьс улайж, загатнах зэрэг арьс хуурайших шинж тэмдэг илэрдэг” цаашлаад “чонон хөрвөстэй төстэй арьсан дээр тууралт гарах, хөлдөлтийн дараах шинж тэмдэгтэй төстэй хөх ягаан, улаан өнгөтэй, хөндүүр толбо үүсэх тохиолдлууд мөн бүртгэгдсэн байна.” гэж мэдээлжээ. Мөн “Ийм шинж тэмдэг зөвхөн “омикрон” төдийгүй коронавирусний бусад хувилбарын халдварын үед мөн ажиглагддаг байна” гэжээ.

#FactCheckedByMFCC

🔍Гарчигт төөрөгдүүлсэн мэдээлэл өгсөн ба доторх агуулга бүрэн бус тул бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

📌2020 оны эхний хагаст Ковид-19 вирус тархаж эхлэн эрдэмтэд, судлаачид вирусээр өвчлөх үед илэрдэг үндсэн шинж тэмдэгүүдийг тогтоохыг зорьж байсан. Зарим эрдэмтэд ковидын өвчлөлийн үед арьсны өөрчлөлт ажиглагдаж байгаагаас шалтгаалан ковидын өвчлөлийн үндсэн шинж тэмдэгүүдийн нэгд “арьсны өвчлөл” гэж оруулах шаардлагатайг онцлон өвчтөнийг оношлох гол хэмжүүрүүдийн нэг болгох ёстой гэж уриалж байсан. Жишээ нь вирусын тархалтын эхний үед Италийн Ломбард хотын Лекко эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 88 ковидын өвчтөний 18 өвчтөнд буюу 20.4% нь арьсны өөрчлөлтийн шинж тэмдэг илэрсэн нь ковид-19 арьсанд хэрхэн нөлөөлдөгийг судлах шаардлагатайг сануулах шалтгаан болж байсан.
📌Өөрөөр хэлбэл арьсны өвчлөл нь зөвхөн Омикрон хувилбараас шалтгаалан үүсдэггүй буюу Омикрон хувилбар 2021 оны 11-р сард анх бүртгэгдэхээс өмнө ковидын өвчлөлийн шинж тэмдэгүүдийн нэг гэж судлагдаж байсан.
📌zindaa.mn дээр нийтлэгдсэн мэдээлэлд ашигласан зургийг google lens-ээр хайж үзэхэд 2022 оны 1-р сарын 11-нд nationalworld.com сайт дээр гарсан мэдээнд ашигласан зургийн эвлүүлэг байсан.
📌Тус зураг дээрх улайсан хөлний хэсгийг Их Британид байрладаг зурагчин Крис Курри авч 2020 оны 6-р сарын 22-нд istockphoto.com-д “Covid toe” буюу ковидоос шалтгаалсан гар, хөлний хуруу улайж, хадвсан тохиолдлын зураг гэх тайлбартайгаар оруулсан.
📌Тус зураг нь Омикрон хувилбар гарахаас өмнө интернет хэрэглээнд нэвтэрсэн болно.

📌Их Британий King’s College London-ны генетик эпидемиологийн профессор Тим Спектор хамтран бүтээсэн “Zoe” гэх аппликейшнээр дамжуулан ковид-19-р өвчилсөн хүмүүсийг шинж тэмдэгээ мэдээллэх боломж олгож, өвчтөнүүд ямар шинж тэмдэг мэдээлсэн талаарх их хэмжээний дата цуглуулсан. Тус аппликэйшний Лондон хотоос цуглуулсан мэдээллийн дагуу Делта хувилбар болон Омикрон хувилбаруудын өвчлөлийн шинж тэмдэгүүдийг харьцуулахад хамгийн нийтлэг тохиолддог шинж тэмдэгүүд ижил байгаа бөгөөд эдгээр нь нус гоожих, толгой өвдөх, ядрах, найтаах, хоолой өвдөх зэрэг таван шинж тэмдэг байгаа юм. Жишээ нь нус гоожих шинж тэмдэг “Zoe”-д мэдээлсэн хүмүүсийн 73%-д, толгой өвдөх шинж тэмдэг 67.5%, ядрах 63.5% байсан гэж тус тус мэдээлжээ.
📌Хэдийгээр арьсан дээр тууралт гарах, улайх зэрэг бусад төрлийн арьсны өвчлөлийн шинж тэмдэгүүд бүртгэгдсэн ч энэ нь дээр дурдсан шинж тэмдэгүүдээс цөөн тохиолддог, ховор болж буй шинж тэмдэг гэдгийг тус дата харуулсан. Тодруулбал, Ковид-19 вирус 2020 оны эхний хагаст тархаж байх үед арьсний өвчлөлийг оншлогооны гол шинж тэмдэгүүдийг нэг гэж үзэх ёстой гэж байсан ба дээрх аппликейшнийг зохиогчид ковидтой холбоотой арьсны өөрчлөлтүүдийг бүртгэн каталог гаргасан. Мөн тус аппликейшнд ковидоор өвчилсөн хүмүүсийн 21% нь арьсны улайлтыг өвчлөл цорын ганц клиник шинж тэмдэг байсан гэж мэдээлжээ.

📌ДЭМБ (Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага) арьсны өвчлөлийг Ковид-19-ийн нэг шинж тэмдэг гэж бүртгэсэн. Гэхдээ ковидоор өвдсөн хүн болгонд арьсны өвчлөл илрэхгүй.
📌2022 оны 3-р сарын 5-нд "Америкийн Клиник арьс судлалын сэтгүүл"-д нийтлэгдсэн "Ковидын үеийн арьсны өвчлөл" судалгаанд өгүүлснээр ковидоор өвдсөн хүмүүсийн 4% - 20.4%-ийн хооронд арьсны өмчлөл илэрч болохыг онцолжээ.
📌Ковидоос шалтгаалсан арьсны өөрчлөлт нь бусад шинж тэмдэгүүдийн адил шинээр судлагдаж буй өвчлөл юм. Ковидоор өвдсөний улмаас арьсанд өөрчлөлт гарч, өвчлөх боломжтой ч Омикрон вариантыг туссан хүн бүрд арьсны өвчлөл илрэхгүй.

2022 оны 3-р сарын 3-нд “Actas Dermo-Sifiliográficas” арьс судлалын сэтгүүлд хэвлэгдсэн “Ковид-19-н арьсны өвчлөлийн шинж тэмдэг: Цар тахал эхлэснээс хойш нэг жилд бид юу мэдэж авсан бэ?” гарчигтай судалгаанд дурдсанаар судасны хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас, эсвэл дархлааны системийн реакцаас шалтгаалан арьсны өвчлөл үүсэж болно гэж эрдэмтэд таамаглаж байна. Шалтгааныг тодруулах судалгаа цааш үргэлжилсээр байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst