Саримс, оливын тос чихэнд дусаавал сонсгол эрс сайжирна гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2022 оны 4-р сарын 11-нд 135 мянган дагагчтай “Хоол хийх жор” нэртэй Facebook пэйжид “Үүнийг чихэндээ дусахад таны сонсгол эрс сайжирч цэвэрхэн болох болно” гарчигтай, monpress.site домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан мэдээлэл оруулсан нь тухайн үедээ 1.2 мянган шэйр авч байв. Гэтэл энэ мэдээллээ 06 дугаар сарын 22-нд дахин оруулсан нь 653 удаа шэйрлэгдсэн байна. Хавсаргасан холбоост байгаа мэдээллийг нийт 4,192 удаа хариу үйлдэл үзүүлэн идэвхжүүлснийг CrowdTangle хэрэглүүрээр нягталснаас харж болно. Тодруулбал, 07 дугаар сарын 7-ны байдлаар 821 реакц, 52 сэтгэгдэл авч, 3,319 удаа цааш түгээсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

2022 оны 4-р сарын 11-нд 135 мянган дагагчтай “Хоол хийх жор” нэртэй Facebook пэйжид “Үүнийг чихэндээ дусахад таны сонсгол эрс сайжирч цэвэрхэн болох болно” гарчигтай, monpress.site домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан мэдээлэл оруулсан нь тухайн үедээ 1.2 мянган шэйр авч байв. Гэтэл энэ мэдээллээ 06 дугаар сарын 22-нд дахин оруулсан нь 653 удаа шэйрлэгдсэн байна. Хавсаргасан холбоост байгаа мэдээллийг нийт 4,192 удаа хариу үйлдэл үзүүлэн идэвхжүүлснийг CrowdTangle хэрэглүүрээр нягталснаас харж болно. Тодруулбал, 07 дугаар сарын 7-ны байдлаар 821 реакц, 52 сэтгэгдэл авч, 3,319 удаа цааш түгээсэн байна.

📌Уг мэдээлэлд “Саримс, оливын тосыг холин чихэндээ дусаавал сонсгол мэдэгдэхүйц сайжирна гэжээ. Уусмалыг дусааснаар 80 болон 90 настай хүмүүсийн сонсгол хүртэл сайжирсан байна, эдгээр хүмүүсийн сонсгол 97% сайжирсан” гэжээ.

1. Саримс, оливын тосыг хольж гарган авсан уусмалаар сонсгол сайжруулах боломжгүй

📌2022 оны 7-р сарын 7-нд 16:33 цагт АШУҮИС-ийн Чих хамар хоолой судлалын тэнхимийн багш, тэргүүлэх зэргийн эмч П.Мөнхбаатараас дээрх мэдээлэлд тодруулга авлаа. Тэрбээр, “Мэргэжлийн эмчид үзүүлж, дурандуулж байж эм хэрэглэх, дусаах эсэхээ шийднэ. 📌Саримс, оливын тосыг хольж сонсгол сайжруулахад хэрэглэх эмчилгээний практик байхгүй. Чихний хэнгэрэгний хальс 2.5-2.8 см-ийн цаана гүн байдаг. Хэрэв хэнгэрэгний хальс цоорхой байх юм бол дусаасан бодис уушгины хөндий рүү орж, халдвар үүсгэх эрсдэлтэй. Саримс болон оливын тос бол хүнсний бүтээгдэхүүн” гэсэн юм.
📌Судлах явцад оливын тосоор чихний бөглөө гаргахад ашиглаж болох тухай эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж байсан тул энэ талаар П.Мөнхбаатар багшаас мөн асуухад “Хөдөө орон нутагт юм уу, эмнэлгээс хол байдаг газар хэрэглэх тохиолдол бий. Гэхдээ хэнгэрэгний хальс бүтэн байгаа тохиолдолд л дусаана” гэлээ.

2. Олон улсад “Саримсаар чихээ бөглөх эмчилгээний арга” гэх мэдээлэлд баримт шалгалт хийж худал болохыг тогтоож байжээ

📌2021 оны 12 дугаар сарын 22-нд IFCN-ий баталгаат эрхтэй АНУ-ын Lead Stories баримт шалгах байгууллагаас “Сармисыг дангаар нь чихэнд хийвэл өвдөлтийг намдаахгүй, харин ч халдвар авч болно” гэх баримтын шалгалт хийж байсан. Уг тайланд Канзасын Эрүүл мэндийн системийн их сургуулийн амбулаторийн тусламжийн дэд ерөнхийлөгч, чих хамар хоолойн эмч, доктор Кэйт Сейлийн имэйлээр ирүүлсэн тайлбарыг оруулсан байв. Тэрбээр, “Зарим сармисны ханд нь нянгийн эсрэг шинж чанартай байдаг ч чихний халдварыг эмчлэх үр нөлөө нь батлагдаагүй бөгөөд зарим тохиолдолд чихний өвчлөлийг улам дордуулдаг” гэжээ.

3. Оливын тосыг чихэнд дусааж зөөлрүүлэх тохиолдол бий ч сонсгол сайжруулахад хэрэглэх практик байхгүй

📌Их Британий Үндэсний Эрүүл Мэндийн Үйлчилгээний сүлжээний эмнэлгээс гаргасан зөвлөмжид чих өөрийгөө цэвэрлэх бодис /чихний лав/ ялгаруулдаг ба гаднын биетээр чихийг ухаж, цэвэрлэхгүй байхыг зөвлөжээ. Харин энэхүү хэвийн орчинд өөрийгөө цэвэрлэдэг процессыг дэмжиж, чихний сувгийг тосолж, зөөлөн байлгах үүднээс оливын тосыг долоо хоногт нэг удаа чихэнд дусааж болохыг санал болгосон байна.
☝Харин чихэнд саримс болон оливын тосны хольц дусаагаад сонсгол сайжирдаг гэх судалгаа, зөвлөмж байхгүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document