Хотын захиргаа 360 саяар 70 тонн бордоо авах тендер зарлажээ гэх мэдээлэл #Үнэн

[ҮНЭН] 2022 оны 06 дугаар сарын 23-ны 18:52 цагт Bold Jigjid нэртэй facebook хэрэглэгчийн хаягаас “Хотын захиргаа 360 саяар 70 тн бордоо авах тендер зарлажээ. Бид 700 тонн бордоог энэ үнээр нь нийлүүлье” гэсэн пост бичсэн нь долоон цагийн дараах байдлаар 1.3 мянган реакц, 143 сэтгэгдэл өгч, 1.2 мянган удаа цааш түгээсэн байна.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

✅360 саяар бордоо худалдан авах тендер зарласан 2022 оны 06 дугаар сарын 20 -ны “Өглөөний сонин”-ы 114 (3669) дугаарт нийтлүүлсэн гэх тайлбартай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас захиалсан Нийтийн эзэмшлийн мод, сөөгний бордоо худалдан авах ажлын УБЗАА/202205015 дугаартай тендерийн зар Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нийтлэгдсэн байна.
📌Уг тендерийн мэдээлэлд, нийт төсөвт өртөг нь 360,000,000 (гурван зуун жаран сая) төгрөг ба үүнээс 2022 онд бүгдийг нь санхүүжүүлэх нөхцөлтэй байна.

- Багц № 1: Мод сөөгний ургалтыг дэмжих шингэн бордоо /Гумин/ 9,300 литрийг 70 сая төгрөгөөр,
- Багц № 2: Мод сөөгний ургалтыг дэмжих шингэн бордоо /Амьд бактерийн бордоо/ 57,500 литрийг 230 сая төгрөгөөр,
- Багц № 3: Мод сөөгний ургалт дэмжих дуслын шингэн бордоо 3,000 литрийг 60 сая төгрөгөөр тус тус авна гэжээ.

👉Литрийг кг-д шилжүүлэхэд тухайн шингэний найрлагаас хамааралтай бөгөөд жишээ нь целсийн 4 хэмд байгаа ус нь 1:1 буюу нэг литр нь нэг кг-тай тэнцүү байдаг.
👉Тендерийн саналд дурдсан бордооны хэмжээ 69.8 мянган литр бөгөөд кг-д шилжүүлээд тоймлоход 70 тонн орчим болно.
📌Тендерт ирүүлэх саналыг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 10:00 цаг хүртэл хүлээн аваад, 10:30 цагт нээх юм байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst