Сурагчдын амралт зургаадугаар сарын 1-нээс эхлэх боллоо гэх мэдээлэл #ХУДАЛ

[Худал] 2022 оны 05 дугаар сарын 26-нд paparazzi.mn домайн нэртэй сайтад “Сурагчдын амралт зургадугаар сарын 1-ээс эхлэх боллоо” гэх мэдээлэл гарсныг Crowdtangle хэрэглүүрээр шалгаж үзэхэд 05 дугаар сарын 27-ны байдлаар Facebook платформд 11,143 хариу үйлдэл аваад байна. Үүнээс 9,038 реакц, 1,187 сэтгэгдэл өгч, 918 цдаа цааш түгээсэн байна.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

📌Төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл өгөх 11-11 утаснаас Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өгөх шугамаар холбогдож лавлахад амралтын хуваарьт өөрчлөлт оруулаагүй гэв.

📌2022 оны 05 дугаар сарын 26-нд Боловсрол, шинжлэх ухааны яам нэртэй албан ёсны тэмдэглэгээтэй пэйж хаягаар “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хуваарийг өөрчлөөгүй” гэж мэдэгдэл гаргасан.
Уг мэдэгдэлд, “Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/38 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн II, III дугаар улирал буюу хоёрдугаар хагас жилийн эхлэх, дуусах хугацааг тогтоосон билээ. Энэхүү хуваарийн дагуу Ерөнхий боловсролын сургуулийн II хагас жилийн хичээл 02 дугаар сарын 14-нөөс 04 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилж, 04 дүгээр сарын 4-10-ны өдрүүдэд нэг долоо хоног амарсан.
Харин гуравдугаар улирлын хичээл 04 дүгээр сарын 11-ээс эхэлсэн бөгөөд дараах хуваарийн дагуу зуны амралт эхэлнэ. Үүнд:
✅1-3 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 06-ны өдрөөс
✅4-5 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 13-ны өдрөөс
✅6-12 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлнэ” гэсэн байна.
👉Уг тушаалын хавсралтаар заасан хуваарийг зурагт үзүүлэв.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst