Рианна бяцхан үртэйгээ уулзжээ гэх мэдээлэл #ХУДАЛ

[Худал] 2022 оны гуравдугаар сарын 28-ны 22:59 цагт Facebook-т 265 мянган лайк, 410 мянган дагагчтай Paparazzi.mn нэртэй пэйжид “Алдарт дуучин Рианна бяцхан үртэйгээ уулзжээ” гэсэн тайлбартай зураг бүхий пост оруулжээ. 2022 оны 03 дугаар сарын 29-ний 14:34 цагийн байдлаар уг пост нийт 2.1 мянган реакц, 41 сэтгэгдэл авч, 41 удаа хуваалцжээ.

☝ Энэ мэдээллийн үнэн бодит эсэхийг мэдэх хамгийн хялбар арга бол манай байнгын уншигчид бэлхнээ мэддэг болсон ЗУРГААР ХАЙХ арга билээ.

#FactCheckedByMFCC

🔍 Бид баримт шалгасан арга зүйгээ хуваалцъя, та хамтдаа хийж үзээрэй.

📌Постоор оруулсан зурагт Рианна дөнгөж төрсөн нярай хүүхэд тэвэрсэн байсан бөгөөд уг зургийг зургаар хайх аргаар буюу “Google Lens” ашиглан хайлт хийж шалгахад найман жилийн өмнөх мэдээллүүд гарч ирсэн. Тухайлбал, Рианна 2014 онд үеэл Ноелла Альстромын охиныг тэвэрч буй зураг юм.

📌 Бид 2014 оны зураг байсныг олж мэдсэн. Тэгвэл Рианнагийн албан ёсны цахим хаягуудыг хайж олоод тухайн цагт буюу найман жилийн өмнө юу оруулсныг хайж болно. Facebook платформд 102 сая дагагчтай Rihanna нэртэй түүний албан ёсны хаяг бий. Тухайн хаягийн Posts буюу нийтэлсэн зүйлс хэсгийн баруун булан дахь Filters гэсэн цэсийг дарахад хайх мэдээллийн огноог оруулж өгөх талбар гарч ирнэ. "2014 он", "06 дугаар сар буюу June" гэсэн сонголтыг хийгээд хараарай. 2014 оны зургадугаар сард постолсон бүх мэдээлэл гарч ирэх бөгөөд шалгаж буй мэдээлэл дэх төөрөгдүүлсэн зураг ч бас бий.

📌2022 оны 03 дугаар сарын 31-ний 11:48 цагт #bump22 хаштаг ашиглан Оскарын наадмын үдэшлэг дээрх болзоо тайлбартайгаар жирэмсэн зургаа пэйждээ оруулсан байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst