2023 оны 11 дүгээр сарын 18-нд постолж 10к шэйр авч өндөр хандалттай идэвхжүүлсэн зураг бол “Говь Алтай аймгийн Цээл суман дахь хүсэл биелүүлэгч луут гол” гэх зураг юм.
Зураг ашигласан аливаа мэдээллийн бодит байдлыг мэдэхийн тулд интернэт орчинд хэрхэн түгэж байсан түүх нь хэрэгтэй. Үүнийг мэдэхийн тулд дараах энгийн 2 аргыг туршиж үзээрэй.
- Хэрэв та гар утаснаас энэхүү зургийг үзэж байгаа бол сркийншот хийж аваад, Google Lens аппликейшнд оруулаарай.
- Харин компьютерээс орж байгаа бол маусын баруун товчийг дарж, Search image with Google гэснийг сонгож хайгаарай.


Ингэж хайхад Говь-Алтайд бус, Португал улсад байдаг гол болохыг мэдэж авна.
Илүү баталгаажуулж үзье. Google map руу ороод зургаар хайхад илэрсэн “Odeleite River” гэх нэрийг оруулж хайгаарай.

Илүү сонирхолтой байдлаар харъя. Google map-ийн баруун доор байрлах хүний дүрстэй шар биетийг авч, street view буюу гудамжны дүрслэлийг харах тод өнгийн зам дээр тавиад үзээрэй. Энэ тохиолдолд Оделейт голын гүүрэнд байрлуулсан нь 2023 оны 08 дугаар сард авсан зургаар харагдаж байна.

Үүнтэй төстэй газар нутаг, барилга, орчинтой холбоотой мэдээллийг зургаар хайж, Google map дээр байршуулж шалгаж байгаарай. Мөн энэ танд мэдлэг нэмсэн бол бусдадаа хуваалцаарай.