Дэлхийн Эдийн Засгийн Форумын тайланд хуурамч мэдээллийг ойрын хоёр жилд олон улсад тулгамдах хамгийн том эрсдэл гэж үзлээ

Жил бүрийн 01 дүгээр сард Швейцарын Давос хотноо дэлхийн олон орны удирдагч, эрдэмтэн, мэргэжилтнүүд чуулдаг. Дэлхийн Эдийн Засгийн Форумаас (WEF) гаргасан 2024 оны Олон улсын эрсдлийн тайланд (Global Risk Report) хуурамч, ташаа мэдээлэл нь ойрын хоёр жилийн хугацаанд хамгийн их эрсдэл үүсгэх магадлалтай гэж дүгнэсэн байна. Дэлхийн олон орны 1500 гаруй мэргэжилтнийг хамруулсан уг судалгаанд […]

А.Адъяасүрэн гишүүнийх биш, харин Шинжаанд амьдардаг эмэгтэйн бичлэг байна

Энэ бичлэг нь А.Адъяасүрэн гишүүний бичлэг биш харин Шинжаанд амьдардаг эмэгтэйн бичлэг аж. Бид бичлэгийн эх сурвалжийг хайхад Хятадын TikTok хувилбар буюу Douyin-д 2024 оны 01 дүгээр сарын 09-нд Току (托库) гэх хаягт нийтлэгдэж байсан бичлэг юм. Харин бичлэгт явж буй дуу нь мөн Шинжааны “URAAL” гэх хамтлагийн “Хариадай” нэртэй дуу юм.