“Амлалт шалгагч”-ийн амлалтыг эрх барьж буй МАН-ын 2020 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн аудитаар баталгаажуулсан 55 хуудас материалаас түүвэрлэн авсан болно. Амлалтаа тодорхой байдлаар гаргасан, хэмжигдэхүйц, мөн олон нийтийн эрх ашгийг хөндсөн байх зэрэг шалгуураар түүврийг сонголоо. Амлалтыг шалгахдаа хууль эрх зүйн орчин, төрийн байгууллагуудын тайлан, нээлттэй мэдээллийн сан болон эх сурвалжийн тодруулгад үндэслэн баримт болгон хавсаргаж байна.
Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас гаргасан Хөдөлмөрийн зах зээлийн үндсэн үзүүлэлт судалгаанд “Шинэ ажлын байранд орсон иргэний тоо”-г дараах байдлаар оруулжээ.
- 2020 онд 31,800
- 2021 онд 28,390
- 2022 онд 27,390
- 2023 оны 11-р сарын байдлаар 29,220 гэжээ.
Энэ нь нийт 116,800 шинэ ажлын байр бий болгосон гэсэн үг. Жилд дунджаар 29,900 шинэ ажлын байр бий болгожээ гэж ойлгогдож байна.
2020 он сонгуулиас өмнөх 6 сарын дүнг 2024 оны 6 сар хүртэлх үзүүлэлттэй дүйцүүлж, 4 жилд 116 мянга гаруй шинэ ажлын байр гаргасан гэж үзэж болох юм.
- Тэгвэл ирэх зургаан сард багтааж, жилийн дундажаасаа дөрвөн мянга гаруй шинэ ажлын байрыг бий болгох буюу 34 мянгаас дээш шинэ ажлын байр гаргаж, иргэдээ хангаж чадвал “150 мянган ажлын байр бий болгоно” гэх амлалтыг хэрэгжсэн гэж үзэхээр байна.
Харин бүтэн жилийн хугацааны үзүүлэлтээс давсан тооны шинэ ажлын байрыг хагас жилд багтааж чадахгүй бол эрх баригч нам судалгаагүй тоо тавьж амлалт өгсөн болох нь.
Мэдээлэл шинэчлэгдсэн огноо: 2024 оны 01 дүгээр сарын 18