“Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв – II” байгуулна

“Амлалт шалгагч”-ийн амлалтыг эрх барьж буй МАН-ын 2020 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн аудитаар баталгаажуулсан 55 хуудас материалаас түүвэрлэн авсан болно. Амлалтаа тодорхой байдлаар гаргасан, хэмжигдэхүйц, мөн олон нийтийн эрх ашгийг хөндсөн байх зэрэг шалгуураар түүврийг сонголоо. Амлалтыг шалгахдаа хууль эрх зүйн орчин, төрийн байгууллагуудын тайлан, нээлттэй мэдээллийн сан болон эх сурвалжийн тодруулгад үндэслэн баримт болгон хавсаргаж байна.

Монголын хоёр дахь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгыг Хан-Уул дүүрэгт 2020 оны 07 дугаар сарын 06-нд нээж байсан ба засгийн газрын 2020 оны 107 дугаар тогтоолоор Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний хоёрдугаар төвийг албан ёсоор үүсгэн байгуулж байсан байна.

Эх сурвалж: Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв

Тус эмнэлгийн вэбсайтад мэдээлснээр нийт 93 эмч, 192 мэргэжилтэн болон бусад албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажиллаж байгааг дурдсан байна.

Мэдээлэл шинэчлэгдсэн огноо: 2024 оны 02 дугаар сарын 23

Хуваалцах

Хэн

МАН

Хэзээ

УИХ-ын сонгууль 2020

Яав

Check document