“Амлалт шалгагч”-ийн амлалтыг эрх барьж буй МАН-ын 2020 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн аудитаар баталгаажуулсан 55 хуудас материалаас түүвэрлэн авсан болно. Амлалтаа тодорхой байдлаар гаргасан, хэмжигдэхүйц, мөн олон нийтийн эрх ашгийг хөндсөн байх зэрэг шалгуураар түүврийг сонголоо. Амлалтыг шалгахдаа хууль эрх зүйн орчин, төрийн байгууллагуудын тайлан, нээлттэй мэдээллийн сан болон эх сурвалжийн тодруулгад үндэслэн баримт болгон хавсаргаж байна.
ҮСХ-ны мэдээллээр 2020 онд Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлт 12.8 тэрбум ам.доллар байсан бол 2022 онд 21.2 тэрбум ам.доллар болсон байна.
Мөн 2023 оны эхний 10 сарын байдлаар нийт 161 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 20 тэрбум ам.долларт хүрсэн гэсэн мэдээлэл байна. Оны эцэст энэ тоо нэмэгдсэн байх бөгөөд эцсийн тайлан олон нийтэд нээлттэй байршуулаагүй байна.
Мэдээлэл шинэчлэгдсэн огноо: 2024 оны 02 дугаар сарын 23