Онлайн, зайнаас ажиллах ажлын байрыг нэмэгдүүлж, зөвлөх болон аутсорсинг үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлнө

“Амлалт шалгагч”-ийн амлалтыг эрх барьж буй МАН-ын 2020 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн аудитаар баталгаажуулсан 55 хуудас материалаас түүвэрлэн авсан болно. Амлалтаа тодорхой байдлаар гаргасан, хэмжигдэхүйц, мөн олон нийтийн эрх ашгийг хөндсөн байх зэрэг шалгуураар түүврийг сонголоо. Амлалтыг шалгахдаа хууль эрх зүйн орчин, төрийн байгууллагуудын тайлан, нээлттэй мэдээллийн сан болон эх сурвалжийн тодруулгад үндэслэн баримт болгон хавсаргаж байна.

Монгол Ардын Нам 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дараах онлайн ажил, зөвлөх болон аутсорсинг үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх амлалт өгсөн. Хэдийгээр засгийн газраас 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хоёрдугаар бүлэгт “Хөдөлмөрийн зах зээлийг орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчилж, бүтээмж, үр дүнд суурилсан цалин хөлс, ажлын үнэлгээний систем нэвтрүүлж, зайнаас болон цагаар ажиллах уян хатан зохицуулалт бий болгон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ.” хэмээн заасан ч зөвлөх болон аутсорсинг үйлчилгээг татвараас чөлөөлөөгүй ба онлайн ажлыг дэмжсэн ажил хийгдсэн баримт байхгүй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зөвлөх болон аутсорсинг үйлчилгээг албан татвараас чөлөөлсөн хуулийн заалт нэмэгдээгүй байгаа ба Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2021-2024 оны стратеги, төлөвлөгөөний баримт бичигт онлайн ажлыг дэмжих, зөвлөх, аутсорсинг үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлөх төлөвлөгөөт ажил тусгагдаж хэрэгжээгүй байна. 

Мэдээлэл шинэчлэгдсэн огноо: 2024 оны 02 дугаар сарын 23

Хуваалцах

Хэн

МАН

Хэзээ

УИХ-ын сонгууль 2020

Яав

Check document