Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, бензин, шатахууны үнийг 20-30 хувь хямдруулна

“Амлалт шалгагч”-ийн амлалтыг эрх барьж буй МАН-ын 2020 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн аудитаар баталгаажуулсан 55 хуудас материалаас түүвэрлэн авсан болно. Амлалтаа тодорхой байдлаар гаргасан, хэмжигдэхүйц, мөн олон нийтийн эрх ашгийг хөндсөн байх зэрэг шалгуураар түүврийг сонголоо. Амлалтыг шалгахдаа хууль эрх зүйн орчин, төрийн байгууллагуудын тайлан, нээлттэй мэдээллийн сан болон эх сурвалжийн тодруулгад үндэслэн баримт болгон хавсаргаж байна.

  • Гадаад зээл тусламжийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт “Импортоос 100% хараат газрын тосны бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангах, нефьт-химийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Энэтхэг Улсын 1 тэрбум ам.долларын зээлийн хөрөнгөөр жилд 1.5 сая тн дотоодын түүхий тос боловсруулах хүчин чадал бүхий “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжүүлнэ” гэж тусгаснаар эхлүүлсэн.
  • Одоо УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай оруулсан байна.

Төслийн явцын талаарх мэдээлэл:

Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК Mongol Refinery SOLLC албан ёсны пэйжид 2023 оны 12 дугаар сарын 28-нд төслийн тайлан мэдээллийг оруулсан байна. Уг мэдээлэлд дурдсанаар:

  • EPC 01 буюу технологийн бус барилга байгууламжуудыг барьж дуусаад комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон,
  • 30,000 шоо метр газар доорх усны нөөцийн сав, 89 км ус дамжуулах шугам хоолой, үйлдвэрийн авто зам, насос станцууд, дэд станц, цахилгаан дамжуулах шугам зэргийг барьж дуусгасан,
  • EPC 02 буюу анхдагч болон процессийн дагалдах барилга байгууламжуудын барилга угсралтын ажил эхэлсэн,
  • EPC 03 буюу үйлдвэрийн дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил эхэлсэн,
  • 530 км газрын тос дамжуулах хоолой барих ажлаас энэ жил 230 км хоолойг гагнаж, радиограф, үл эвдэх хэт авианы болон соронзон бөөмийн сорилуудыг хийсэн. Мөн 30 км хоолой буулгаж, булах ажил хийсэн гэжээ.

Хуваалцах

Хэн

МАН

Хэзээ

УИХ-ын сонгууль 2020

Яав

Check document