Олон улсын “Найрамдал-2” хүүхдийн зуслан барина

“Амлалт шалгагч”-ийн амлалтыг эрх барьж буй МАН-ын 2020 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн аудитаар баталгаажуулсан 55 хуудас материалаас түүвэрлэн авсан болно. Амлалтаа тодорхой байдлаар гаргасан, хэмжигдэхүйц, мөн олон нийтийн эрх ашгийг хөндсөн байх зэрэг шалгуураар түүврийг сонголоо. Амлалтыг шалгахдаа хууль эрх зүйн орчин, төрийн байгууллагуудын тайлан, нээлттэй мэдээллийн сан болон эх сурвалжийн тодруулгад үндэслэн баримт болгон хавсаргаж байна.

2020 оны 06 дугаар сарын 01-ний засгийн газрын хуралдаанаар “Найрамдал-2” зуслан Хөвсгөл аймагт байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ ажлын хүрээнд зуслангийн зураг төсөл болон барилгын ажлын тендерийг Барилга, хот байгуулалтын яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2021, 2022 онд зарлаж байжээ. ХНХЯ-ны сайд Х.Булгантуяа 2023 оны 07 дугаар сарын 20-нд мэдэгдсэнээр “Найрамдал-2″ зусланг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд байгуулахаар 60 га газар авсан. Хөвсгөл нуур бол Монголын хамгийн үзэсгэлэнт газрын нэг. Тиймээс энд хүүхдийн зуслан байгуулахаар зураг төслийн ажил нь хийгдсэн. Ирэх оноос бүтээн байгуулалтынх нь ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Нэг ээлжиндээ 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай томоохон цогцолбор баригдана.” хэмээн мэдэгдсэн ба 2023 оны 12 дугаар сард тус яамнаас төслийн ажлыг түргэвчлэхээр шийдвэрлэсэн байна.

Хуваалцах

Хэн

МАН

Хэзээ

УИХ-ын сонгууль 2020

Яав

Check document