Жилд 1 сая жуулчин хүлээн авна

“Амлалт шалгагч”-ийн амлалтыг эрх барьж буй МАН-ын 2020 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн аудитаар баталгаажуулсан 55 хуудас материалаас түүвэрлэн авсан болно. Амлалтаа тодорхой байдлаар гаргасан, хэмжигдэхүйц, мөн олон нийтийн эрх ашгийг хөндсөн байх зэрэг шалгуураар түүврийг сонголоо. Амлалтыг шалгахдаа хууль эрх зүйн орчин, төрийн байгууллагуудын тайлан, нээлттэй мэдээллийн сан болон эх сурвалжийн тодруулгад үндэслэн баримт болгон хавсаргаж байна.

Үндэсний Статистикийн Хорооны улсын хилээр орсон жуулчдын тоог харвал 2023 онд 594,013 жуулчин Монгол улсад аялсан байна.

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Харин өмнөх жилүүдэд буюу 2021 онд 33,100 жуулчин, 2022 онд 286,282 жуулчин Монгол улсад нэвтэрчээ. Монгол улсын засгийн газраас жуулчдын тоог нэмэгдүүлэхээр 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарлан Welcome to Mongolia болон Монголыг олон улсад сурталчлах ажлуудыг хэрэгжүүлсэн жуулчдын тоо нэмэгдэхэд нөлөөлсөн. Хэдийгээр 2023 онд Монголд аялсан жуулчдын тоо цар тахлын үетэй харьцуулахад ихээхэн өссөн боловч жилд 1 сая жуулчин хүлээж авах зорилтод хүрээгүй байна.

Мэдээлэл шинэчлэгдсэн огноо: 2024 оны 02 дугаар сарын 23

Хуваалцах

Хэн

МАН

Хэзээ

УИХ-ын сонгууль 2020

Яав

Check document