Нийслэлийн түргэн тусламжийн төвийн барилгыг барьж, ашиглалтад оруулна

“Амлалт шалгагч”-ийн амлалтыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөлөгчдийн Хурлын сонгуульд оролцохдоо Нийслэлийн Монгол Ардын Намын хорооноос дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн аудитаар баталгаажуулсан 13 хуудас материалаас түүвэрлэн авсан болно. Амлалтаа тодорхой байдлаар гаргасан, хэмжигдэхүйц, мөн олон нийтийн эрх ашгийг хөндсөн байх зэрэг шалгуураар түүврийг сонголоо. Амлалтыг шалгахдаа хууль эрх зүйн орчин, төрийн байгууллагуудын тайлан, нээлттэй мэдээллийн сан болон эх сурвалжийн тодруулгад үндэслэн баримт болгон хавсаргаж байна.

Нийслэлийн МАН-ын мөрийн хөтөлбөрийн “Хүн төвтэй эрүүл мэндийн үйлчилгээ” хэсгийн Шийдэл 1-ийн 123-т “Нийслэлийн түргэн тусламжийн төвийн барилгыг барьж, ашиглалтад оруулна” гэж амлажээ.

Нээлттэй мэдээлэлд хайхад Нийслэлийн түргэн тусламжийн төвийн барилга шинээр барих тухай зар, ашиглалтад оруулсан гэх мэдээлэл байхгүй тул энэ амлалт хэрэгжээгүй байна

Нээлттэй эх сурвалжуудад хайхдаа юун түрүүнд худалдан авах ажиллагааны tender.gov.mn сайтад Эрүүл мэндийн яамны зарласан тендерүүдийг шүүж үзлээ. 2020 оны 10 дугаар сарын 9-нөөс /тухайн жилийн зар эхэлсэн огноо/ 2023 оны 03 дугаар сарын 28 хүртэл нийт 155 удаагийн тендер зарласан бөгөөд “түргэн тусламж” гэх түлхүүр үгээр хайхад 7 илэрц гарч ирсэн нь бүгд “түргэн тусламжийн автомашин” нийлүүлэх тухай байна. Харин “нийслэлийн түргэн тусламжийн барилга” барих тухай илэрц байсангүй.

Мөн Нийслэлийн худалдан авах арга ажиллагааны газраас зарласан тендерийн зараас шүүж үзэхэд 2020 оноос 2024 оны хоёругаар сар хүртэл нийт 2276 тендер зарласан ба “түргэн тусламж” түлхүүр үгээр хайхад 2020 оноос хойш автомашин нийлүүлэх 2 удаагийн зар, богино долгионы радио станц худалдан авах зар нэг удаа оруулсан байна.

Цаашлаад “Нийслэлийн түргэн тусламжийн төв”-ийн вэбсайтад “барилга” гэх түлхүүр үгээр хайхад илэрц гарсангүй. Мөн мэдээлэл хэсэгт хайж үзэхэд шинэ барилгад орсон тухай мэдээлэл байхгүй байна.

Хуваалцах

Хэн

МАН

Хэзээ

ИТХ-ын сонгууль 2020

Яав

Check document