Сургуулийн насны хүүхдийн тоо, эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн, хүн амын төвлөрөл ихтэй газруудад 200 шинэ сургууль барина

“Амлалт шалгагч”-ийн амлалтыг эрх барьж буй МАН-ын 2020 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн аудитаар баталгаажуулсан 55 хуудас материалаас түүвэрлэн авсан болно. Амлалтаа тодорхой байдлаар гаргасан, хэмжигдэхүйц, мөн олон нийтийн эрх ашгийг хөндсөн байх зэрэг шалгуураар түүврийг сонголоо. Амлалтыг шалгахдаа хууль эрх зүйн орчин, төрийн байгууллагуудын тайлан, нээлттэй мэдээллийн сан болон эх сурвалжийн тодруулгад үндэслэн баримт болгон хавсаргаж байна.

Үндэсний Статистикийн хорооноос 2023 оны дүнг танилцуулсан мэдээлэлд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль тоо 2020-2023 оны хооронд 32-оор нэмэгдсэн байна. 2020 онд улсын хэмжээнд нийт 839 сургууль бүртгэгдэж байсан бол 2023 оны байдлаар 871 сургууль бүртгэгдсэн байна.

Сургуулийн тоон өсөлтийн хэмжээ Улаанбаатар хотод түлхүү нэмэгдсэн байгааг харж болохоор байна. Тодруулбал, 2020 онд Улаанбаатар хотод 276 сургууль бүртгэгдэж байсан бол 2023 онд 30-ар нэмэгдэж 306 болж өссөн байна.

Хэдийгээр засгийн газраас 2024 онд 709 тэрбум төгрөгийг боловсролын салбарт хөрөнгө оруулж, 157 сургууль ашиглалтад оруулахаар төлөвлөсөн мэдээлэл бий ч бүрэн хэрэгжсэн тухай албан мэдээлэл одоогийн байдлаар байхгүй байна.

Хуваалцах

Хэн

МАН

Хэзээ

УИХ-ын сонгууль 2020

Яав

Check document