Бидний тухай

Mongolian Fact-Checking Center нь цахим орчинд цацагдаж буй мэдээллийг баримтаар нягталж, олон нийтэд үнэн, зөв мэдээлэл хүргэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 

Мөн олон нийтэд аливаа мэдээллийн баримтыг нягтлах арга замыг үлгэрлэн зааварчлах, тэдний мэдээллийн боловсролыг дэмжих, сайжруулах зорилготой. Mongolian Fact-checking Center нь Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв НҮТББ-ын харьяанд, тус байгууллагаас санхүүжин үйл ажиллагаа явуулж байна. Тус төрийн бус байгууллагын ТУЗ-ийн даргын 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн тушаалаар баталгаажсанаар, Mongolian Fact-checking center нь редакцын бодлогын хувьд бүрэн хараат бус, бие даасан байдлаар ажиллаж байна.

Mongolian Fact-checking Center-ийн ЭРХЭМ ЗОРИЛГО Мэдээлэлд шүүлтүүртэй хандах чадвартай олон нийтийг бэхжүүлж, харилцан нөлөөлөлтэй орчин бий болгож, хэрсүү хэрэглэгчийг олон болгох

Mongolian Fact-checking Center-ийн

АЛСЫН ХАРАА

Баримт шалгах үйл ажиллагаагаар дамжуулан, олон нийтийг мэдээлэлд шүүлтүүртэй хандах дадал суулгах, эргэлзээтэй мэдээллийг нягтлах арга замыг зааж өгөх, үнэн бодит мэдээллийг хэрэглэдэг болгох, цаашлаад мэдээлэл нь амьжиргаа дэмжих чухал хэрэгсэл болохыг ойлгуулахад оршино.

Mongolian Fact-checking Center-ийн

ҮНЭТ ЗҮЙЛ

Авч байгаа мэдээлэл нь хүний эрүүл мэнд, амьжиргаанд шууд нөлөөлдгийг ухамсарлаж, мэдээллийн үнэн бодит байдлыг дээдлэн ажиллах