Цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны төсвөөс олгох зардлыг 2 дахин нэмнэ

“Амлалт шалгагч”-ийн амлалтыг эрх барьж буй МАН-ын 2020 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн аудитаар баталгаажуулсан 55 хуудас материалаас түүвэрлэн авсан болно. Амлалтаа тодорхой байдлаар гаргасан, хэмжигдэхүйц, мөн олон нийтийн эрх ашгийг хөндсөн байх зэрэг шалгуураар түүврийг сонголоо. Амлалтыг шалгахдаа хууль эрх зүйн орчин, төрийн байгууллагуудын тайлан, нээлттэй мэдээллийн сан болон эх сурвалжийн тодруулгад үндэслэн баримт болгон хавсаргаж байна.

Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны 408 дугаар тогтоолоор цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолонд олгох төсвийн хэмжээг дараах хүснэгтэд харуулсанаар тогтоож байжээ. Үүнд 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгийн нэг хүүхдэд ноогдох хоолны зардлыг 2475 төгрөг, 24 цагаар ажилладаг, сувиллын болон тусгай цэцэрлэг нэг хүүхдэд ноогдох зардал 3475 төгрөг гэх мэтээр тогтоож байжээ. Харин 2022 онд эдгээр зардалаас зөвхөн хоёр зардлын хэмжээг өсгөсөн ба нэмж мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байранд амьдардаг суралцагчийн хоногийн хоолны зардал 4300 төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн байна.

20192022
Нэг хүүхдэд ноогдох хоолны зардал (төгрөг)
8-10 цагаар ажилладаг цэцэрлэг2475 2475
/өөрчлөгдөөгүй/
24 цагаар ажилладаг, сувиллын болон тусгай цэцэрлэг3600 3600
/өөрчлөгдөөгүй/
Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхэд3475 4300
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах нэг суралцагчийн хоногийн хоолны зардал4300

Хэдийгээр ерөнхий боловсролын байгууллагад сурдаг дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 25 орчим хувиар нэмэгдүүлсэн ч засгийн газраас амлалтын хүрээнд бүхэлд нь нэмэгдүүлээгүй байгааг харж болох ба хоолны зардлыг нэмэгдүүлэх 2022 оны тогтоолоос хойш нэмэх шийдвэр гарсан баримт байхгүй байна. Боловсрол шинжлэх ухааны сайд 2023 оны 10 дугаар сарын 27-нд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг хамгийн багадаа 4000 болгох шаардлагатай тухай мэдэгдсэн ч энэ талаар албан шийдвэр гараагүй байна.

Хуваалцах

Хэн

МАН

Хэзээ

УИХ-ын сонгууль 2020

Яав

Check document