273 шинэ цэцэрлэг барьж, 24 цагийн үйлчилгээтэй цэцэрлэгийн тоог нэмэгдүүлнэ

“Амлалт шалгагч”-ийн амлалтыг эрх барьж буй МАН-ын 2020 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн аудитаар баталгаажуулсан 55 хуудас материалаас түүвэрлэн авсан болно. Амлалтаа тодорхой байдлаар гаргасан, хэмжигдэхүйц, мөн олон нийтийн эрх ашгийг хөндсөн байх зэрэг шалгуураар түүврийг сонголоо. Амлалтыг шалгахдаа хууль эрх зүйн орчин, төрийн байгууллагуудын тайлан, нээлттэй мэдээллийн сан болон эх сурвалжийн тодруулгад үндэслэн баримт болгон хавсаргаж байна.

Монгол Ардын Нам 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажилд дараах амлалтыг дэвшүүлжээ. Үүнд, “цэцэрлэгийн хүүхдийн орны тоог эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн үе шаттай нэмж, хүн амын төвлөрөл ихтэй газруудад 273 шинэ цэцэрлэг барьж, 24 цагийн үйлчилгээтэй цэцэрлэгийн тоог нэмэгдүүлнэ.” гэж заасан ба энэ амлалт нь бүрэн биелээгүй байна. Үндэсний Статистикийн Хорооноос нийтэлсэн Монгол улс дахь цэцэрлэгийн тооны статистикаас харахад 2020-2023 оны хооронд нийт хувийн болон төрийн өмчит цэцэрлэгийн тоо буурсан байна

2020 онд төрийн өмчит 948 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байсан энэ тоо 2023 онд гэхэд 1010 болон нэмэгджээ. Харин хувийн цэцэрлэгийн тоо 506 байснаас 400 болон буурсан байна.

Хэдийгээр төрийн өмчит цэцэрлэгүүдийн тоо нэмэгдсэн ч энэ нь амласан хэмжээнд хүрээгүй байна.
Түүнчлэн, хүн амын төвлөрөл ихтэй Улаанбаатар хотод 2022 оныг хүртэл цэцэрлэгийн тоо буурч зөвхөн 2023 он 10-аар нэмэгдэж 659 болсон байгааг харж болно.

Хэдийгээр засгийн газраас цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллахаа мэдэгдсэн ч шинээр баригдсан цэцэрлэгийн тоо амласан хэмжээнд хүрээгүй байна.

Хуваалцах

Хэн

МАН

Хэзээ

УИХ-ын сонгууль 2020

Яав

Check document