Зээл гаргана гэх мэдээлэл түгээж, холбогдсон иргэдээс урьдчилгаа төлбөр шаардаж байгаа тул болгоомжилно уу!

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #422

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Чатаар холбогдвол зээл олгоно гэх мэдээллийг идэвхтэй түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Мэдээллийг түгээсэн эх сурвалж баталгаатай биш, санхүүгийн үйлчилгээ эрхэлдэг эсэхийг нотлох мэдээлэл байхгүй байна.

2023 оны 01 дүгээр сарын 14-нд “Sankhüügiin agyentlag” нэртэй пэйжээс “Sain uu bid 5,000,000 tögrögiin 30,000,000,000 tögrög khürtelkh khuviin zeel olgodog. Jiliin khüü ni 2% bögööd ta 48 tsagiin dotor khurdan zeel avakh bolno. Kherev ta sonirkhoj| baival bidentei kholboo bariarai. Minii Facebook-p shuud kholbogdooroi” гэх мэдээллийг түгээсэн нь 02 дугаар сарын 07-ны байдлаар 296 реакц, 8 сэтгэгдэл авч, 23 удаа цааш түгээсэн байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Хаяг, агуулгыг нягтлах

Шалгаж буй мэдээллийг байршуулсан пэйжийг 2022 оны 03 дугаар сарын 22-нд үүсгэжээ. Түүнээс хойш зээл олгоно гэх агуулгаар нийтэлж ирсэн ч зээл олгох эрх бүхий байгууллага гэдгээ нотолсон мэдээлэл, зураг огт хавсаргаагүй байна. Пэйжийн дэлгэрэнгүй хэсэгт тодорхой мэдээлэл, холбогдох хаяг, үйл ажиллагааны чиглэл зэрэг мэдээлэл байсангүй.

Шалгаж буй мэдээллийг байршуулсан пэйжийн нэр, мөн нийтлэлүүдийг алдаатай бичсэн байна. Facebook-ийн залилангаас ангид байх зөвлөмжид аливаа хэрэглэгчийн нэр, нийтлэлүүд нь хэл зүй, үг найруулгын алдаатай байхыг залилан байж болзошгүй шинж тэмдэг гэж тусгажээ.

Нийтлэлийн сэтгэгдэл хэсгээс цахим хэрэглэгчдийн хариулсан байдлыг харвал “Зээл өгнө гэж хэлээд 316000 төгрөг төлөхийг шаардсан”, “Зээл авч чадаагүй”, “Залилан” гэсэн байна. Холбогдох эзэн нь тодорхойгүй хаягаас зээл өгөх нэрийдлээр урьдчилж мөнгө, мэдээлэл шаардсан тохиолдолд өөрийнхөө санхүүгийн аюулгүй байдлыг хамгаалж, мэдээлэл хуваалцахгүй байх нь зүйтэй.

2. Хаягийг репортлох

Хэрэв та цахим залиланд өртөх магадлалтай байснаа мэдэж авсан бол бусад хүмүүсийг хамгаалах үүднээс тухайн хаягийг репорт хийж болно. Ингэхийн тулд хаягийн баруун дээд хэсэгт байрлах гурван цэг /…/ дээр дарж Find support or report гэснийг сонгож зааврын дагуу хийж болно. Мөн Facebook-ийн луйврын талаар мэдээлэх заавраар орж мэдүүлж болно.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document