“Ноён IZ”, жүжигчин У.Цогтбаяр нарыг яллагдагчаар татлаа гэх мэдээлэл ХУДАЛ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #421

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“НОЁН IZ БУЮУ Г.ИРЭЭДҮЙ, ЖҮЖИГЧИН У.ЦОГТБАЯР НАРЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТЛАА гэх мэдээлэл түгсэн.

Баримт шалгалтын үр дүн

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс лавлахад “Тус мэдээлэл худал. Иргэн У.Цогтбаяр, Г.Ирээдүй нарыг яллагдагчаар татаагүй, өмнө нь тайлбар мэдүүлэг авсан гэлээ.

2023 оны 02 дугаар сарын 7-нд Tovch.mn болон TV8 Mongolia нэртэй пэйжээр “НОЁН IZ БУЮУ Г.ИРЭЭДҮЙ, ЖҮЖИГЧИН У.ЦОГТБАЯР НАРЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТЛАА… Тэднийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20 буюу Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр шалгаж байна . Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 2-8 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэх заалттай байна” гэсэн мэдээлэл оруулсан нь нэг цагийн дараах байдлаар 5000 гаруй хариу үйлдлээр идэвхжүүлэн цааш түгээж байна.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

2023 оны 02 дугаар сарын 7-нд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс лавлахад “Тус мэдээлэл худал. Иргэн У.Цогтбаяр, Г.Ирээдүй нарыг яллагдагчаар татаагүй, өмнө нь тайлбар мэдүүлэг авсан. Эрүүгийн хуульд зааснаар худал мэдээлэл тараах нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно” гэсэн хариу өгсөн юм.

02 дугаар сарын 7-ны 15:44 цагт Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба нэртэй баталгаажсан хаягаас “Ноён IZ, жүжигчин У.Цогтбаяр нарыг ЯЛЛАГДАГЧААР ТАТЛАА.” гэсэн мэдээ нь ташаа мэдээлэл болно” гэсэн тайлбартай пост оруулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөрөвдүгээр бүлгийн 4.1-д “Прокурорын бүрэн эрх” хэсэгт “2.5.эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох” гэсэн байдаг.

Мөн 02 дугаар сарын 7-ны 14:58 цагт Зөв.мн нэртэй пэйжид У.Цогтбаяраас ярилцлага авсан байна. Уг ярилцлагад “Намайг яллагдагчаар татагдаж байна гэсэн зүйл хэлээгүй. Яаралтай ирж мэдүүлэг өг гэсэн. Надтай утсаар ярихдаа гайгүй ярьж байсан болохоор тийм айхтар зүйл болохгүй байх гэж бодож байна” гэсэн байна. Тэрээр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст мэдүүлэг өгөхөөр явж байгаагаа хэлж, өөртэй нь холбоо барьсан байцаагч “цагдаагийн алба хаагчийн гомдлын дагуу мэдүүлэг авах болсон гэж хэлсэн” талаар ярьжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document