The Voice of Mongolia шоу болон дуучин Болд нарын хамтын ажиллагаа хэвийн үргэлжилж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #404

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

The Voice of Mongolia шоуны нэвтрүүлгийн баг Дуучин Болдыг шүүгчдийн бүрэлдэхүүнээс хассан гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Холбогдох албаныхан уг мэдээллийг няцааж, уран бүтээлчтэй төлөвлөсөн хамтын ажиллагаа хэвийн үргэлжилж буйг мэдэгдлээ.

2023 оны 01 дүгээр сарын 23-нд Miniih – Минийх нэртэй пэйжид “Болдыг VOICE OF MONGOLIA-гийн шүүгчээс хөөлөө” гэх гарчигтай, 1R70.me домайн дээр байршуулсан мэдээг нийтэлсэн нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны байдлаар 7.3 мянган реакц, 761 сэтгэгдэл авч, 153 удаа цааш түгээсэн байна.
Crowdtangle хэрэглүүрийн тусламжтай тархалтыг шалгахад Facebook платформд нийт 8,343 хандалт авчээ.

1R70.me домайн дээр байршуулсан мэдээнд B продакшны нэр холбогдсон асуудалтай хамаатуулан дуучин Болдыг The Voice of Mongolia шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнээс хөөсөн гэх агуулгатай мэдээг байршуулсан байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

“Mонгол ТВ” телевизийн зүгээс уг мэдээллийг үгүйсгэлээ

Бид 2023 оны 01 дүгээр сарын 27-нд “Монгол ТВ” телевизийн Нэвтрүүлгийн продакшны ерөнхий продюсер Б.Саруултай утсаар холбогдож уг асуудлаар бидэнд тодруулга өгөх хүсэлт тавьсан. Телевизийн зүгээс хүсэлтийг хүлээн авсны үндсэнд 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дараах шууданг бидэнд ирүүлсэн болно:

Иймд та бүхэн холбогдох байгууллагуудын албан мэдэгдэл гараагүй байхад баталгаагүй эх сурвалжийн мэдээлэлд итгэж, түүнийг цааш түгээхгүй байх нь зүйтэй юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document