“АНУ газар хөдлөлтөд нөлөөлдөг” гэх агуулга нь хуйвалдааны онол

“Америк газар хөдлөлт үүсгэх технологитой” гэх агуулга нь интернэт орчинд өргөн тархсан хуйвалдааны онол юм. Газар хөдлөлт, байгалийн гамшигт үзэгдэл болох үед дахин сэргээж түгээдэг байна. Венесуэл улсын Ерөнхийлөгч агсан Уго Чавесын дурдсан HAARP төсөл нь агаар мандлын дээд давхарга дахь физик үйл явдлыг судалдаг ба хэрэглэдэг радио долгион нь дэлхийн царцдас, доод давхаргад нөлөөлөх боломжгүй юм.
“Тэмээний нулимс 26 өөр төрлийн могойн хорыг саармагжуулж чаддаг” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Ерөндөгийг тэмээний нулимсыг цуглуулж гарган авдаггүй бөгөөд могойн хороор дархлаажуулсан тэмээнээс лабораторийн аргаар ялган авсан эсрэг биед тулгуурлан үйлдвэрлэдэг байна.
Сангийн сайд З.Мэндсайханы зургийг ашиглан, иргэдэд итгэл төрүүлж, залилан үйлдэж байна

2026 оны 07 дугаар сарын 09-нд Zagdjav Mendsaikhan гэх нэртэй Фэйсбүүк пэйж “Бүгдээрээ сайн байцгаана уу! Сангийн сайдын хувьд би 30-аас дээш насны монголчуудад 55 сая төгрөгийн тусламж үзүүлэхээ зарлаж байна” гэх агуулгатай пост түгээжээ. Хуурамч хаягийн түгээмэл шинжүүд Пост түгээсэн пэйжийн ил тод байдлыг шалгахад, дөнгөж нэг хоногийн өмнө буюу 2026 оны 07 дугаар […]
Бага мөнгөөр өндөр дүнтэй хожил авах боломжтой хэмээн хуурч, цахим мөрийтэй тоглоом сурталчилж байна

2026 оны 06 дугаар сарын 23-нд High Roller Jackpot нэртэй Фэйсбүүк пэйж “өнгөрсөн долоо хоногийн ялагчид” гэх зурагт хүснэгтийг холбоосын хамт түгээжээ. Хаягийг шалгая Түгээсэн хаяг нь тавхан дагагчтай, гаднын холбоо барих дугаар, хаяг оруулсан, пэйжийн нэрээ пост оруулахаас хэдхэн хоногийн өмнө сольсон зэрэг нь хуурамч пэйж, залилангийн постуудад түгээмэл ажиглагддаг шинжүүд юм. Хавсаргасан вэбсайтыг […]
Суганы эвгүй үнэрийг хөлс дарах тосоор бүрэн арилгах боломжгүй

Хөлс дарах бүтээгдэхүүн нь хөлсний үнэрийг түр хугацаанд дарж, сэргийлэх боломжтой ч хулмасыг бүрэн арилгаж, эмчлэх арга биш юм. Мөн өөрийн онцлогт тохирсон, баталгаатай бүтээгдэхүүн сонгоогүй тохиолдолд харшил өгч, тууралт гарах эрсдэлтэй.
Мөнгөн бөгж резинэн бээлийг бэхжүүлсэн хүхэртэй урвалд орж харлах тохиолдол байдаг ба шууд хортой гэсэн үг биш

Хүнсний зориулалттай хар бээлийг үйлдвэрлэх явцад үлдсэн хүхрийн нөлөөгөөр мөнгөн бөгж харлах тохиолдол бий. Гэхдээ энэ нь зөвшөөрөгдсөн стандарттай бөгөөд хүний биед аюултай гэж шууд дүгнэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, тавиурт байгаа мөнгөн аяга агаар дахь хүхэртэй урвалд орж, харладагтай ижил процесс юм. Харин бээлий хурц үнэртэй, харшил өгч тууралт гарсан зэрэг тохиолдолд хэрэглэхээс зайлсхийгээрэй.