Youtuber Gremix-ийн бичлэгийг ашигласан залилангаас болгоомжил

Мэдээний суваг болон олны танил хүний зураг, дүрсийг ашиглан хиймэл оюунаар өөрчилж, залилангийн шинжтэй бичлэг оруулжээ.
Хөтлөгч Уянга, Одзаяа нарын бичлэгийг Deepfake технологиор өөрчилж, цахим мөрийтэй тоглоомын сурталчилгаа явуулж байна

Олны танил эмэгтэйчүүдийн бичлэгийг хиймэл оюунаар өөрчилж, зохиомол текст яриулан хуурамч мэдээлэл түгээсэн байна.
“Венесуэлийн цэргүүд цагаан туг өргөөд бууж өгч байна” гэх бичлэгийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн

АНУ ба Венесуэл улс хоорондын хурцадмал байдал нэмэгдэж буй цаг үеийг ашиглан”Венесуэлийн цэргүүд цагаан туг өргөөд бууж өгч байна” гэх тайлбартай хиймэл оюун ухаанаар бүтээсэн бичлэгийг цахим орчинд түгээж, төөрөгдүүлжээ.
“Украины армид хүчээр татагдсан залуу” гэх бичлэгийг хиймэл оюунаар бүтээсэн

Хиймэл оюунаар бүтээсэн бичлэгийг жинхэнэ мэт тайлбартай түгээж төөрөгдүүлжээ.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы ярилцлагын хэсгийг Deepfake технологиор өөрчлөн түгээж, залилан үйлдэж байна

Тус бичлэгт Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы ярилцлагын хэсгийг хүмүүст итгэл төрүүлэх зорилготойгоор Deepfake технологиор өөрчлөн түгээж, хувийн мэдээлэл цуглуулах залилан үйлдэж байна.
“Өлсгөлөн зарлагсад нууцаар хоол идсэн” гэх мэдээлэлтэй уялдаж, хиймэл оюунаар бичлэг хийж егөөджээ

Хиймэл оюун ухаан ашиглаж бүтээсэн зураг, бичлэгийг шалгадаг Hive Moderation-д 86.8%-тай гэсэн үр дүн гарснаас гадна уг постыг түгээсэн хэрэглэгч засвар оруулан “Google Veo 2” модель ашигласнаа дурджээ.