“Тэмээний нулимс 26 өөр төрлийн могойн хорыг саармагжуулж чаддаг” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Ерөндөгийг тэмээний нулимсыг цуглуулж гарган авдаггүй бөгөөд могойн хороор дархлаажуулсан тэмээнээс лабораторийн аргаар ялган авсан эсрэг биед тулгуурлан үйлдвэрлэдэг байна.

Суганы эвгүй үнэрийг хөлс дарах тосоор бүрэн арилгах боломжгүй

Хөлс дарах бүтээгдэхүүн нь хөлсний үнэрийг түр хугацаанд дарж, сэргийлэх боломжтой ч хулмасыг бүрэн арилгаж, эмчлэх арга биш юм. Мөн өөрийн онцлогт тохирсон, баталгаатай бүтээгдэхүүн сонгоогүй тохиолдолд харшил өгч, тууралт гарах эрсдэлтэй.

Мөнгөн бөгж резинэн бээлийг бэхжүүлсэн хүхэртэй урвалд орж харлах тохиолдол байдаг ба шууд хортой гэсэн үг биш

Хүнсний зориулалттай хар бээлийг үйлдвэрлэх явцад үлдсэн хүхрийн нөлөөгөөр мөнгөн бөгж харлах тохиолдол бий. Гэхдээ энэ нь зөвшөөрөгдсөн стандарттай бөгөөд хүний биед аюултай гэж шууд дүгнэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, тавиурт байгаа мөнгөн аяга агаар дахь хүхэртэй урвалд орж, харладагтай ижил процесс юм. Харин бээлий хурц үнэртэй, харшил өгч тууралт гарсан зэрэг тохиолдолд хэрэглэхээс зайлсхийгээрэй.

“Тураах тос” гэдэг нь өргөн ашиглагддаг хуурамч сурталчилгааны нэг

Дасгал хөдөлгөөн хийж, зөв, тэнцвэртэй хоолны дэглэм барихгүйгээр зөвхөн тос ашиглан турах боломжгүй. Мөн шалгасан бүтээгдэхүүний орц найрлагыг нэгтгэн тос хэлбэрээр ашиглах нь тураах, өөх хайлуулах үйлчилгээтэйг баталсан өргөн хүрээний судалгаа, шинжлэх ухааны нотолгоо байхгүй байна.

Чанар, аюулгүй байдал нь тодорхойгүй чихний цацлагыг гаднын улсаас удирддаг пэйжээр борлуулж байна

Гаднын удирдлагатай пэйжээс орц найрлага нь тодорхойгүй, баталгаагүй бүтээгдэхүүн сурталчлан борлуулж байна. Чих шуугих шалтгаан тодорхойгүй үед уг төрлийн бүтээгдэхүүнийг дур мэдэн хэрэглэх нь эрсдэлтэй бөгөөд чихний бүтэц, хэнгэргэн бүрхүүлийн байдал болон тухайн хүний эрүүл мэндийн ерөнхий нөхцөл байдлыг харгалзан, эмчийн зөвлөгөө, хяналтын дагуу хэрэглэх нь илүү үр дүнтэй, аюулгүй арга хэмжээ юм.

Гаднын удирдлагатай баталгаагүй хаягуудаас олны танил хүнийг ашигласан хуурамч сурталчилгаа түгээж байна

Гарал үүсэл нь тодорхойгүй баталгаагүй бүтээгдэхүүнийг “спортын гэмтэл, үе мөчний өвчнийг эмчлэнэ” гэх агуулгаар сурталчилж, хэрэглэгчийг төөрөгдүүлж байна. Ингэхдээ гаднын улсаас удирдлагатай найдваргүй хуудаснаас мэдээлэл түгээж байгаа юм.