“Элэг цэвэрлэнэ” гэж сурталчилдаг бүтээгдэхүүнүүдийг нарийвчлан судлах шаардлагатай

Гаднын улсаас удирдлагатай хуудаснаас элэг цэвэрлэх, дотор өөхийг багасгах “Liver Detoxnic Plus” гэх чанар, аюулгүй байдал тодорхойгүй бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулж байна. Мөн “элэг цэвэрлэх” хэмээн сурталчилж буй бүтээгдэхүүнүүдийн ихэнх нь клиник нотолгоо хангалтгүй, зарим нь бүр элэгний гэмтэл үүсгэх эрсдэлтэйг судалгаануудад онцолсон байна.

Хуйх цэвэрлэх энгийн шампунийг эмчилгээний бүтээгдэхүүн мэтээр хэтрүүлэн сурталчилж байна

Гаднын удирдлагатай, баталгаагүй хуудаснаас энгийн хуйх цэвэрлэх шампунийг “7 хоногийн дотор хаг, мөөгөнцөр, хуйхны хайрсыг арилгана” гэх хэтрүүлсэн тайлбартайгаар мэдээлж, төөрөгдүүлж байна.

Вьетнам улсаас удирддаг хаягаас хуурамч сурталчилгаа явуулж, баталгаагүй бүтээгдэхүүн борлуулж байна

Шалгасан бүтээгдэхүүнд найрлагад бичигдсэн 8 төрлийн эмийн ургамлыг нэгтгэж, тураах үр дүнтэйг баталсан судалгаа, шинжлэх ухааны нотолгоо байхгүй. Идэвхт найрлагатай бүрэлдэхүүнтэй ургамлуудыг судалгаа, шинжилгээгүй нэг дор ашиглах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй.

Лаврын навчны хүний эрүүл мэндэд үзүүлэх үр нөлөөний талаар нэмэлт судалгаа шаардлагатай

Лаврын навч нь чихрийн шижин, зүрх судас болон амьсгалын замын өвчинд тодорхой эерэг нөлөө үзүүлж болзошгүй талаар дүгнэсэн судалгаанууд ихэвчлэн амьтан дээр хийгдсэн байна. Харин лаврын навчны хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаар илүү өргөн хүрээний, сайн хяналттай клиник судалгаа шаардлагатай.