“Нүүрс тээврийн, олон удаа осолд орж байсан машин дээр бодогдсон үнийг сэвж байна” гэжээ

Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, осол гаргасан тохиолдолд даатгалын суурь хураамжийн хэмжээг 0.4 пунктээр нэмэгдүүлэн тооцох юм байна. Харин зам тээврийн дүрэм зөрчөөгүй тохиолдолд жолоочийн хариуцлагын даатгалын суурь хураамж нэмэгдэхгүй.

2024 оны 8 дугаар сараас тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх талаар хуулийн заалт, холбогдох яамны мэдээлэл байхгүй

Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны вэбсайтад албан ёсны мэдээлэл байхгүй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн тэтгэвэр нэмэгдүүлэх заалт 2025 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжиж эхэлнэ зэргээс үзвэл уг мэдээлэл нь хуурамч аж.

Тэтгэврийг 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ гэх мэдээлэл худал 

Мэдээлэл түгээсэн хаяг нь хуурамч бөгөөд төрийн байгууллагуудын албан ёсны мэдээлэлд 06 дугаар сарын 5-наас тэтгэвэр нэмэх тухай мэдээлэл байхгүй. Хамгийн сүүлд 2024 оны 04 дүгээр сарын 1-нээс тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол гарч, бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 650 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 540 мянган төгрөг болгосон билээ.

Цалинтай ээжийн мөнгийг нэмэх хуулийн төсөл санаачлахыг 102 мянган иргэн дэмжиж санал өгсөн

“Цалинтай ээж”-ийн мөнгийг нэмэгдүүлэх санал асуулга явуулсныг 102,805 хүн дэмжиж гарын үсэг зурсан. Гэхдээ иргэдийн өгсөн санал болгоныг заавал бодлого шийдвэрт тусгана гэх хуулийн зохицуулалт байхгүй байна. Саналыг “шаардлагатай гэж үзвэл” боловсруулах талаар УИХ-ын тухай хуульд заажээ.  

Хиймэл оюунаар хийсэн болон зохиомол зураг, бичлэгтэй мэдээллээс болгоомжлоорой

Хуурамч зураг, хиймэл оюунаар бүтээсэн дүрийг ашиглан шинжээч, эксперт мэтээр төөрөгдүүлэн хүргэж байгаа нь эргэлзэх том шалтгаан болж байна. Хэрэв үнэхээр бодит мэдээлэл түгээж байгаа бол найдвартай эх сурвалжийг сонох байсан гэж хардах шүүмжлэлт сэтгэлгээтэй, хэрсүү хэрэглэгч байгаарай.