Эдийн засагч Н.Энхбаярын постыг гуйвуулсан ч нэр бүхий төслүүдийн ТЭЗҮ-нд ₮28.6 болон ₮55.3 тэрбумыг тусгасан нь үнэн

Постер зурагт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, эдийн засагч Н.Энхбаярын зургийг ашиглан, хэлээгүй үгийг эшлэл болгосон боловч, тайлбарт бичсэн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх гүүрэн байгууламж, туннелийн ТЭЗҮ-д 28.6 болон 55.3 тэрбум төгрөг тусгасан нь үнэн байна. 

Хятадын бүс нутгаас хамааран НДШ-ийг өөр өөр дүнгээр төлдөг

Хятад улсын даатгалын тогтолцоо нь орон нутгийн түвшинд өөр өөр хүүтэй, зарим улсын иргэдийг чөлөөлөгдөх нөхцөлтэйгөөр явагддаг байна. 2011 оны 10-р сарын 15-наас эхлэн, Хятадад ажил эрхэлж буй гадаадын иргэд нь заавал нийгмийн даатгалд хамрагдах шаардлагатай болсон. Үүнд, тэтгэвэр, эрүүл мэнд, ажилгүйдлийн, хөдөлмөрийн чадвараа алдах зэрэг даатгалууд хамаарна. Эдгээр даатгалын шимтгэл нь ажил олгогч, ажилтнаас хамааран цалингийн 10%-29% ийг эзэлж буй үзүүлэлттэй байна.