“Оростой хийсэн хэлэлцээрийг баллах шахсан” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

2026 оны 09 дүгээр сарын 24-нд Нэгүүн.мн хуудсанд “Шатахуун тасалдах дөхсөн үед Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван ОХУ-тай хийсэн хэлэлцээг нураах дөхжээ…” гэх гарчигтай пост оруулжээ. Уг постод: “…Газпромын удирдлага: -Манай компанийн ХХБ дахь дансыг яагаад хаасан бэ? гэж асуухад Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван: -Монголын нэр бүхий хоёр банк дайныг санхүүжүүлэхэд зориулж мөнгө угаасан, гүйлгээ хийсэн, […]

“ОХУ-ын хил дээр шатахуун бөөгнөрсөн” гэх мэдээлэл худал

Монгол Улсын хойд хил дээр шатахууны бөөгнөрөл үүсээгүй бөгөөд сошиал орчинд түгсэн мэдээллийг худал болохыг мэдэгдсэн. Мөн холбогдох яам, УБТЗ-аас  импортоор орж ирж буй автобензинийг цаг тухай бүрд нь тээвэрлэж буйг тайлбарласан байна.

БНСУ-ын “GS Caltex” компани нь импортын түүхий нефтиэ боловсруулж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 70%-ийг дэлхийн 60 гаруй улсад экспортолдог

Гаднын 30 орчим улсаас импортоор авсан түүхий нефтиэ боловсруулж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 70 гаруй хувийг дэлхийн 63 улсад экспортолдог БНСУ-ын хоёр дахь том газрын тосны үйлдвэр болох “GS Caltex”-ээс Монгол улс наймдугаар сард багтааж эхний бүтээгдэхүүнээ хүлээн авахаар хэлцэл хийж байгааг “гаднаас бензинээ авдаг улсаас гуйлга гуйлаа” гэж мэдээлсэн нь төөрөгдүүлж байна.

“Төр цалингаас 12 төрлийн татвар давхардуулан авдаг” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Шалгасан бичлэгт “татвар байхгүй байсан бол 2,646,000 төгрөгийг бүхэлд нь гар дээрээ авах боломжтой байсан” хэмээн ажил олгогчоос төлдөг шимтгэл, нэмэгдсэн өртгийн албан татвар(НӨАТ) болон ажилтнаас суутгадаг татваруудыг бүгдийг нь ажилтны шууд алдсан орлого мэтээр төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ.

“MCS-ийг 200 тэрбумын татвараас чөлөөлсөн” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн “Засгийн газрын 55 дугаар тогтоолын улмаас төсөвт орж ирэх 200 тэрбум төгрөгийг алдах гэж байна” гэж хэлснээс үүдэн, “MCS-ийг 200 тэрбумын татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан” гэж гуйвуулсан мэдээллийг түгээжээ. Тогтоолын үйлчлэлийн хугацаанд АМНАТ-ийн хэмжээ өмнөх саруудаас буураагүй байна.

“Ипотекийн зээлээр 5-аас дээш орон сууц авсан 12 мянган иргэн байна” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Ипотекийн зээлээр 5-аас дээш байр авсан иргэн байхгүй. УИХ гишүүн Л.Энх-Амгалан улсын хэмжээнд 3-аас дээш байр эзэмшдэг иргэдийг ипотекийн зээлд хамрагдсан эсэхийг шалгах хэрэгтэй хэмээн тодруулга өгсөн.