Цэцэрлэгийн хяналтын камерын бичлэг Энэтхэгт болсон үйл явдал

2026 оны 06 дугаар сарын 22-нд Энэтхэг улсад болсон үйл явдлын бичлэгийг нэмэлт мэдээлэл, тайлбаргүй түгээсэн нь Монголд болсон үйл явдал мэт ойлголт өгч, төөрөгдүүлжээ. Иймд аливаа мэдээлэлд шууд итгэж түгээхээсээ өмнө заавал нягталж хэвшээрэй.
Хийлдэг тоглоомын осол мэт бичлэгийг хиймэл оюунаар бүтээсэн

Гаднын хэрэглэгчийн нийтэлсэн хиймэл оюунаар бүтээсэн бичлэгийг хуулбарлан авч түгээжээ. Тухайн бичлэг нь бодит бус бөгөөд хэрэглэгчдэд айдас төрүүлэх, бодит бус үйл явдлыг жинхэнээсээ болсон мэт ойлголт өгч, төөрөгдүүлэх эрсдэлтэй. Зарим тохиолдолд энэ төрлийн контентыг ашиглан хандалтаа нэмэгдүүлсний дараа олон нийтийн санаа бодолд нөлөөлөхийг санаархсан, эсвэл ашиг олох зорилготой мэдээлэл түгээдэг байна. Үүнээс гадна санаатай болон санамсаргүй байдлаар хэрэглэгчдийг төөрөгдүүлж болзошгүй тул хиймэл оюунаар бүтээсэн контентод тусгай тэмдэглэгээ зүүхийг Мета компаниас сануулдаг.
Хандивын бичлэгийг төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ

Украин улсын иргэн 4 настай Лукьяны эмчилгээнд ориулсан хандивын үеийн бичлэгийг “иргэдээс татвар авч байна” гэх төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ.
Вакцины талаар төөрөгдүүлсэн мэдээлэл түгээдэг хүмүүс хүчингүй болсон судалгааны талаар ярьжээ

“Эко хүүхдийн төлөө нэгдье” гэх хэвлэлийн бага хурал нь вакцин эсэргүүцэгчдийн байнга түгээдэг худал, батлагдаагүй мэдээллийг дахин давтаж, олон нийтийг төөрөгдүүлжээ.
“Алга болсон хүүхэд хамаатныхаа айлаас олдсон” гэх мэдээлэл худал

ЦЕГ-ын ХМТ-өөс 15:00 цагийн үед тодруулахад “Хамаатныдаа байгаа гэх мэт төрөл бүрийн худал мэдээлэл түгээж байна” гэж үгүйсгэсэн. Харин 17:40 цагт НЦУГ-ын гадаа хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Өнөөдөр 16:00 цагийн орчимд эрэн хайж байсан хоёр настай хүүгийн цогцсыг алга болсон газраас 3-4 км орчим зайны радиус дотор олсон харамсалтай үйл явдал боллоо” гэлээ.
Facebook зураг хадгалахдаа динамик буюу тогтмол бус холбоос ашигладаг тул Google-д хайсан илэрц нь өөр хугацаанд оруулсан пост руу үсрэх боломжтой

2025 оны 09 дүгээр сарын 23-нд Crystal Crystal нэртэй Facebook хэрэглэгчийн постыг Delgerzaya Bold нэртэй хэрэглэгч скриншот зургаар түгээжээ. Тус постын агуулга нь “алга болсон хүүхдийн зургийг Google-ээр хайж үзэхэд 3-5 жилийн өмнөх гэсэн илэрцүүд гарч ирлээ” хэмээжээ. FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ Google болон Facebook-ийн техникийн хувьд ажиллах арга барил нь өөр […]