“Лабораторын аргаар гаргаж авсан мах нь хүний мах” гэх мэдээлэл худал

Шалгасан бичлэгт дурдсан “лабораторын аргаар гаргаж авсан мах хүний мах юм байна” гэх мэдээлэл 2023 оноос эхлэн цахим орчинд түгснийг олон улсын баримт шалгах байгууллагууд худал болохыг нь мэдээлж байжээ. Харин “Чингис” нэртэй койны тухай яриа Эпштэйний файл дахь имэйл дунд байна.
“Желатинаар үений шингэн нөхдөг” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Желатин буюу гидролизжуулсан коллаген нь гурвалсан мушгиа бүтэцгүй, идэвхтэй эпитопууд алдагдсан коллагены хэлбэр тул байгалийн гаралтай коллаген шиг үе мөчинд эерэг нөлөө үзүүлэхгүй. Мөн шалгасан мэдээлэлд дурдсан арга техникээр үений шингэн нөхдөг болохыг харуулсан албан ёсны судалгаа, баримт байхгүй байна.
Хийжүүлсэн, чихэрлэг бүх төрлийн ундааг хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй

Зөвхөн Кока-Кола бус бүх төрлийн хийжүүлсэн чихэрлэг ундааг удаан хугацаагаар хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг олон судалгаагаар нотолсон. 500 мл савлагаатай ундаа нь насанд хүрэгчдийн хоногийн сахарын хэрэглээнээс хэтэрдэг тул өдөр бүр уух нь эрүүл мэндэд эрсдэлтэй. Тэр дундаа хүүхдэд долоо хоногт нэг аяга хийжүүлсэн ундаанаас хэтрүүлж хэрэглүүлбэл эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тул зохистой хэрэглээнд анхаарна уу.
Цайгаар элдэв өвчнийг анагаах боломжгүй

Хар цайгаар ходоодны шархыг эдгээнэ гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Тэр дундаа хүнд хэлбэрийн шархыг дан ганц цайгаар эмчлэх боломжгүй. Тиймээс мэргэжлийн эмчид хандаж, өөрт тохирсон эмчилгээний төрлийг сонгож тууштай мөрдөх хэрэгтэй. Мөн цайгаар цусны даралтыг түр хугацаанд тогтворжуулах магадлалтай ч батлагдсан эмчилгээний аргыг орлож чадахгүй.
“Хаш нь тархины үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй” гэх мэдээлэл шинжлэх ухаанаар батлагдаагүй

Хаш нь олон төрлийн витамин, эрдэс бодис, антиоксидантаар баялаг тул гэмтсэн эд эсийг сэргээх, тархины үйл ажиллагааг сайжруулах, дархлаа дэмжих, бодисын солилцоог сайжруулах зэрэг ач тустай.
“Кока-Кола нь бараг л уксустай адил хүчиллэг” нь үнэн ч ходоодны орчин түүнээс илүү хүчиллэг тул “улайлгахгүй”

Кока Кола болон цууны хүчиллэг чанар нь ойролцоо түвшинд байдаг ч хүний ходоод эдгээр бүтээгдэхүүнээс илүү хүчиллэг орчинтой. Ходоод уг хүчиллэг байдлаас эд эсээ хамгаалах зузаан салст бүрхүүлтэй байдаг тул хүчиллэг хүнсийг шингээх чадвартай байдаг.