Гаднын улсаас удирдаж буй хаягаас “Тамхи татахыг багасгахад дэмжлэг үзүүлэгч шүршигч” гэх баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж байна

Гаднын удирдлагатай пэйжээс “тамхи татахыг багасгахад дэмжлэг үзүүлэгч шүршигч” гэх үйлдвэрлэгч компанийн мэдээлэл тодорхойгүй, баталгаагүй бүтээгдэхүүн сурталчлан борлуулж байна. 

Гаднын улсаас удирдлагатай хуурамч хуудаснаас “Truso” гэх баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж байна

Вьетнам улсаас удирдлагатай хуудаснаас богино хугацааны үр дүн амласан, баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж байна. Ингэхдээ FDA-аар баталгаажсан мэт харагдах хуурамч бичиг баримт ашиглажээ.

Гаднын улсаас удирдлагатай хуурамч хуудаснаас Lung Gold Milk гэх баталгаагүй бүтээгдэхүүнийг сурталчилж байна

Lung Gold Milk буюу “Уушгины алтан сүү” гэх бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг Филиппиний Хүнс, Эмийн Захиргаанаас анхааруулсан байна. Мөн уг мэдээллийг түгээж буй хуудас нь гаднын улсын удирдлагатай хуурамч хаяг юм.

Амны үнэр дарагчийг тамхинаас гаргадаг бүтээгдэхүүн гэж сурталчилж байна

Шалгасан мэдээлэлд буй HGCB гэх бүтээгдэхүүн нь амны үнэр дарж, цэвэршүүлэх зориулалттай бараа юм. Мөн уг бүтээгдэхүүний үр нөлөөг баталсан баримт илрээгүй тул тамхинаас гаргадаг эсэх нь баталгаагүй.

“7 ногоон цай” гэх баталгаагүй бүтээгдэхүүний нэрийг “9 ногоон цай” гэж өөрчлөн худалдаалж байна

“9 Green” гэх бүтээгдэхүүний аюулгүй байдал, үр нөлөөг баталсан найдвартай эх сурвалжийн мэдээлэл байхгүй. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эсэх нь тодорхойгүй, баталгаагүй бүтээгдэхүүн байна.