Хүрэн манжин идээд хорт хавдрыг шууд эдгээнэ гэсэн судалгаа, нотолгоо байхгүй

Түгээсэн мэдээлэлд дурдсан жортой холбоотой хорт хавдрыг эмчлэх тухай судалгаа огт байхгүй. Хүрэн манжинд хорт хавдрын эсрэг нэгдлүүд байдаг ч хүрэн манжин, хорт хавдрын хоорондын хамаарал болон урт хугацааны өндөр хэрэглээний хоруу чанарыг нарийвчлан судлах шаардлагатай байна.

Хоол амтлагч “Үсү”, “Дашида” буюу MSG-ын судалгаанд хүний хэрэглээнээс 130 дахин их тунгаар амьтдад туршсан

MSG-ийн сөрөг нөлөөг харуулсан судалгаанууд бий ч эдгээр судалгаанд хүний өдөрт хэрэглэх ёстой зохист хэмжээнээс 130 гаруй дахин их тунгаар хэрэглэсэн байна. Хүний биед сөрөг нөлөөгүйг харуулсан тойм судалгаанууд ч мөн бий. 

Р.Кеннедийн ном шинжлэх ухааны баримтуудыг буруугаар тайлбарласан гэж шүүмжлүүлдэг

Роберт Ф. Кеннедийн номыг шинжлэх ухааны баримтуудыг буруугаар тайлбарлаж, ташаа мэдээлэл түгээсэн гэж шүүмжилдэг бөгөөд умайн хүзүүний хорт хавдрын эсрэг ХПВ-ийн вакцины аюулгүй байдлыг олон улсын байгууллагуудаас баталсан.

Умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын 60 хувийг эзэлдэг Ази тивд Монгол Улс дөрөвдүгээрт байна

2022 оны байдлаар дэлхий даяар умайн хүзүүний хорт хавдрын 662,301 тохиолдол бүтгэгдсэнээс 60 хувь нь буюу 397,082 нь Азид бүртгэгдсэн байна. Харин Азийн орнуудаас Монгол Улс 100,000 хүн тутамд ноогдох хавдрын тохиолдлоор 4-т жагсаж, хавдрын шалтгаант үхлийн  тохиолдлоор 5-т жагссан

“11 настай хөвгүүд, охиддоо вакцин бүү хийлгэ” гэх уриалгатай бичлэг ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Шинжлэх ухааны баримтуудыг буруугаар тайлбарлаж, хэт нэг талыг барьсныг олон улсын болон манай баримт шалгах төв судалж няцаалт гаргаж байсан мэдээллүүд байна. Дэлгэрэнгүйг цааш уншина уу.

Нимбэг хорт хавдрын эсийг устгадаг, мөн химийн эмчилгээнээс хэд дахин илүү гэх мэдээлэл батлагдаагүй

Нимбэг нь хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тустайг харуулсан судалгаа бий ч хорт хавдрын эсийг устгадаг болох, химийн эмчилгээг орлох тухай шинжлэх ухааны нотолгоо байхгүй.