“Оюу толгой секундэд 8 тонн ус хэрэглэж байгаа” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

“Оюутолгой секундэд 8 тонн ус хэрэглэж байгаа” гэх төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ. Оюу толгойн 2026 оны II улирлын тойм мэдээнд дурдсанаар 2026 оны 06 дугаар сарын байдлаар усны бодит хэрэглээ нь секундэд 605.9 литр байна.
Монгол орны ундны усан дахь ураны судалгааны үр дүнг гуйвуулан түгээж байна

Шалгасан мэдээлэлд “хэн нэг хүн ундны усанд уран хийж хордуулж байгаа” мэт ойлголт өгсөн нь дээрх судалгааг гуйвуулсан мэдээлэл юм. Учир нь “Монгол орны ундны усны ураны судалгаа” нь байгальд анхнаасаа оршин байсан ураны усан дахь агууламжийг судалж гаргаж ирсэн. Ингэснээр хүмүүс унданд ашиглах боломжтой аюулгүй эх үүсвэрийг тогтоох, шинжилгээ, мониторинг хийх цаашлаад ус цэвэршүүлэх технологи нэвтрүүлэх зэргийг дэвшүүлснээрээ ач холбогдолтой юм.
“10 тн уран авахад 1.6 мянган тн хүхрийн хүчил шахаж 6 сумыг хордуулсан” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

2021 оны 07 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд “Зөөвч-Овоо” ордын талбайд уран олборлох үйлдвэрлэлийн туршилтыг хийж 10 гаруй тонн уран олборлоход нийт 866,6 тонн хүхрийн хүчлийг уусгах шингэн бэлтгэхэд ашигласан байна. Энэ хүхрийн хүчлийн хэмжээ нь дундажаар 0.4 хувь, дээд тал нь 2 хувийн концентрацтай хүчилжүүлсэн уусмал бэлтгэхэд ашигласан хэмжээ юм. Түүнчлэн хүхрийн хүчлийг газрын гүний уст давхрагын устай хольж дахин эргэлтэд оруулж ашигладаг бөгөөд, хүдрийн биет шаварлаг давхрага дор оршдог тул хөрсөөр нэвчиж, гүний ундны усыг хордуулах боломжгүй.
Зөөвч-Овоо ордын уран ашиглалтын лизензийг 2015 онд авсан ба туршилтын олборлолтыг 2021 онд хийжээ

Монголд уран олборлолт явуулах “Бадрах Энержи” ХХК нь 2015 оны 06 дугаар сард “Дулаан-Уул, Зөөвч-Овоо ураны ордыг хамарсан ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл авсан бөгөөд 2021-2022 оны хооронд “Зөөвч-Овоо” ордын талбайд уран олборлох үйлдвэрлэлийн туршилтыг хийж 10 гаруй тонн уран олборлох үед хайгуулын биш ашиглалтын лицензтэй байсан.
Төв аймгийн Эрдэнэ суманд уран болон газрын ховор элементийн нөөцийг одоогоор тогтоогоогүй

Төв аймгийн Эрдэнэ суманд газрын ховор элементийн нөөц байхгүй. Мөн 2025 онд Ашигт малтмал, газрын тосны газрын гаргасан судалгаанд газрын ховор элементийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газруудын жагсаалтад Төв аймгийн аль ч сум байхгүй байна.
Швед улс 2018 онд ураны олборлолт, хайгуулыг хориглосон ч 2026 онд тус хоригийг цуцалсан

Швед улс 2018 онд уран олборлохыг хориглосон нь үнэн боловч, уг хоригийг 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс албан ёсоор цуцалж, уран олборлохыг дахин зөвшөөрсөн. Харин шалгасан мэдээлэлд дурдсан Герман, Австри улсын хувьд одоогоор уран олборлодоггүй нь үнэн. Гэхдээ зөвхөн байгаль орчны асуудлаас болж хориглосон талаар албан ёсны мэдээлэл байхгүй байна.