Постын үзэлт (views) нь бүгд дэмжсэн гэсэн үг биш

Facebook-ийн үзэлт буюу хэрэглэгч дэлгэц дэх мэдээллээ гүйлгэх явцад тухайн пост харагдаж буй тоог “бүгд дэмжиж байна” гэж буруу тайлбарласан байна. Энэ тоонд нэг хэрэглэгчид хэдэн ч удаа харагдаж болох бөгөөд тэдгээрийг давхардуулан тоолдог. Мөн Сонгуулийн ерөнхий хорооноос санал тоолох машины зардалд “тэрбум тэрбумаар нь” бус 2024 онд гэхэд 204,9 сая төгрөг төлсөн байна.
“Ангараг гараг дээр үл таних амьтны дүрс илрүүлсэн” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Кен Бартелмей уран бүтээлчийн бүтээсэн амьтны дүрийн зургийг ашиглан “ангараг гараг дээр үл таних амьтан илрүүлсэн” гэх төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ.
Олон улсад болон Монголд ApplePay үйлчилгээ халдлагад өртсөн тохиолдол одоогийн байдлаар байхгүй байна

2025 оны 10 дугаар сарын 26-нд Зангараг.мн нэртэй Facebook пэйж “ЦЕГ: Дансаа APPLE PAY үйлчилгээтэй холбосон бол яаралтай салгахыг анхааруулж байна” гэсэн пост түгээжээ. Тус постыг нэг мянга гаруй реакц, 203 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1400 гаруй удаа цааш түгээжээ. FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ Уг мэдээллийн эх сурвалжийг хайхад 10 дугаар сарын 26-ны ням […]
Элон Маск “Тесла утас бүтээхгүй” гэдгээ олон удаа илэрхийлсэн

Тесла утас гаргах тухай албан ёсны мэдээлэл байхгүй, Элон Маск 789 долларын үнэтэй “Tesla Pi Phone” гэх утасны талаар ямар нэг зүйл хэлсэн мэдээлэл алга. Харин олон удаа Элон Маск утас бүтээхгүй гэдгээ мэдэгдэж байжээ.
Facebook зураг хадгалахдаа динамик буюу тогтмол бус холбоос ашигладаг тул Google-д хайсан илэрц нь өөр хугацаанд оруулсан пост руу үсрэх боломжтой

2025 оны 09 дүгээр сарын 23-нд Crystal Crystal нэртэй Facebook хэрэглэгчийн постыг Delgerzaya Bold нэртэй хэрэглэгч скриншот зургаар түгээжээ. Тус постын агуулга нь “алга болсон хүүхдийн зургийг Google-ээр хайж үзэхэд 3-5 жилийн өмнөх гэсэн илэрцүүд гарч ирлээ” хэмээжээ. FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ Google болон Facebook-ийн техникийн хувьд ажиллах арга барил нь өөр […]
Утасгүй чихэвч нь богино долгионы зуухаас 700 дахин бага хэмжээний чадлаар ажилладаг

AirPods болон бусад утасгүй чихэвч нь богино долгионы зуухтай харьцуулшгүй бага чадалтай долгион дамжуулан ажилладаг. Одоогийн байдлаар утасгүй чихэвчийн зохистой хэрэглээ нь хүний эрүүл мэндэд хор, хөнөөл үзүүлдэг гэсэн хангалттай нотлох баримт байхгүй бөгөөд судлагдсаар байгаа юм.