Сонгуульд өрсөлдөх нам, эвсэлд сонгогчдын нэрийн жагсаалтыг өгдөг хуультай ч өөр зорилгоор ашиглахыг хориглодог

Сонгуулийн хуулийн дагуу сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийн эрх бүхий этгээдийн хүсэлтээр олж авсан сонгогчдын нэрийн жагсаалтыг өөр зорилгоор ашиглаж болохгүйг холбогдох журамд заасан ч АН гишүүдийн шинэчлэлийн хүрээнд хийсэн вэбсайтдаа байршуулж ашигласан байна.
Сонгуулийн ажил хийлгэнэ гэх нэрийдлээр залилан хийж байна

Орон нутгийн ээлжит сонгууль дөхсөнтэй холбоотой сонгуулийн ажил хийлгэнэ гэх нэрийдлээр залилан хийж байна.
ХҮН намаас нэр дэвшигч Ж.Золжаргалыг хууль бус сурталчилгаа явуулсан гэх гомдол СЕХ-д ирээгүй

Энэ талаар СЕХ-оос тодруулахад, “СЕХ-д ХҮН намаас нэр дэвшигч Ж.Золжаргалыг хууль бус суртчилгаа явуулсан гэх гомдол ирээгүй” хэмээн мэдэгдлээ
Сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн зургийг ашиглан мөнгө өгнө гэх нэрийдлээр залилан хийж байна

Олон нийтийн анхаарал татсан үйл явдалтай холбогдолтой зураг ашиглаж хэрэглэгчдийн анхаарлыг татаж залилан хийж байна.
“Хар машин Монголд байгаа нөхцөлд хэзээ ч хөгжихгүй” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Бичлэгт ашигласан албан бичгийг алдаатай орчуулж ярьсан байна. Dominion Voting Systems компаниас ирүүлсэн албан бичиг нь үр дүнг татаж авах форматыг Монголд түгээмэл хэрэглэдэг MS Excel программ дээр нээх боломжтой хувилбараар явуулсан тухай байна.
СЕХ-ны ажиглагчдад зориулсан зааврыг олон нийтэд үзүүлсэн тохиолдол гарчээ

Энэхүү заавар нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 1.15.энэ хуулийн 71.5-д заасан ажиллагааг гүйцэтгэж дуусмагц санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг гар аргаар нэг бүрчлэн тоолно гэж заасны дагуу гар аргаар тоолох үед ажиглагчдын мэдсэн байх шаардлагатай, сонгогчдын гаргадаг түгээмэл алдаатай төрөл бүрийн саналын тэмдэглэгээний хувилбаруудыг үзүүлсэн бөгөөд, тэдгээрийг хүчинтэй, эсвэл хүчингүйд тооцох зааврыг үзүүлсэн гарын авлага байна. Харин энэхүү зөвлөмжийг Хөвсгөл аймгийн хэд хэдэн хэсгийн хороо ажиглагчдад танилцуулах буюу дотоод хэрэгцээнд ашиглах байсныг андууран, санал авах байрны үүдэнд олон нийтэд үзүүлсэн заавар мэтээр байршуулсан нь төөрөгдүүлжээ.