ХасБанкны 25 жилийн ой гэх залилан түгээж байна

Хуурамч хаягаас “Хасбанк 25 жилийн ойгоороо хэрэглэгчдэд их хэмжээний бэлэг түгээж байгаа” мэт мэдээлэл түгээж, фишинг залилан хийж байна. “Ойн баярын бэлэг”, “Хэрэглэгчийн асуулгад оролцоод мөнгө хожоорой” гэх мэт агуулгатай пост, линкэд хандахгүй байхыг анхаарч, мэдээлэл түгээсэн хаяг албан ёсны мөн эсэхийг шалгаж хэвшээрэй.
E-Mongolia системийн логог ашиглан “санхүүгийн дэмжлэг олгоно” гэж залилж байна

Сүүлийн үед хуурамч хаягаас иргэдийн хэрэглэдэг апп, систем, банкны нэр логог ашиглаж “санхүүгийн дэмжлэг, мөнгөн тэтгэмж олгоно” гэж залилах үзэгдэл ихэссээр байна. Иймд цахим орчинд түгж буй санхүүгийн холбогдолтой мэдээлэлд шууд итгэж, шуурхай үйлдэл хийхээсээ өмнө баримт шалгах анхан шатны аргаар шалгаж хэвшээрэй.
Цахим бооцооны сайтаас мөнгө олсон мэт хуурамч түүхээр хууль бус үйлдэлд хөтөлж байгаа тул болгоомжлоорой

Гаднын улсаас удирдлагатай хуурамч хаягаас зохиомол түүхээр дамжуулан цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг сайтыг сурталчилж байна. Монгол Улсад 2025 оны 07 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглосон хууль хэрэгжиж байгаа юм.
Банк харилцагчдаараа асуулга бөглүүлж, мөнгөн урамшуулал олгодоггүй

Хаан банктай огт холбоогүй, шинээр нээгдсэн хуурамч хаягаас “асуулга бөглөөд урамшуулал аваарай” хэмээн урхидаж, хуурамч нэвтрэх цонхоор дамжуулан иргэдийн банкны нэвтрэх мэдээллийг авч, залилан үйлдэж байна.
Хуурамч хаягаас “ХХБ систем шинэчлэлийн нөхөн төлбөр олгоно”гэж залилж байна

Худалдаа хөгжлийн банкны системийн шинэчлэлтийг тохиолдуулан хуурамч хаягаас”нөхөн төлбөр олгоно” гэж залилж байна. Аливаа санхүүгийн холбогдолтой мэдээллийг сайтар нягталж хэвшээрэй. Мөн албан ёсны эх сурвалжаас мэдээллээ аваарай.
Цахим орчинд банкны нэрийг барьсан залилан идэвхжиж байгаа тул анхаараарай

“Хаан банкны баярын хурд урамшуулал” гэх зохиомол шалтгаанаар интернэт банкны нэвтрэх мэдээллийг авч, иргэдийг залилж байна.