“Н.Түвшинбаяр Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн” гэх мэдээлэл худал

ЕТГ-аас Н.Түвшинбаяр уучлал хүссэн гэх мэдээллийг үгүйсгэж, худал болохыг мэдээлсэн. Харин шалгасан мэдээлэлд зохиомол захидлын агуулгыг дурдаж, хуурамч мэдээллээр хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна.
“ОХУ-ын хил дээр шатахуун бөөгнөрсөн” гэх мэдээлэл худал

Монгол Улсын хойд хил дээр шатахууны бөөгнөрөл үүсээгүй бөгөөд сошиал орчинд түгсэн мэдээллийг худал болохыг мэдэгдсэн. Мөн холбогдох яам, УБТЗ-аас импортоор орж ирж буй автобензинийг цаг тухай бүрд нь тээвэрлэж буйг тайлбарласан байна.
“Японы 5D кино театр” гэх бичлэгийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн

ТикТок платформын Javier Peñalb гэх гаднын хэрэглэгчийн AI-аар бүтээсэн бичлэгийг “Японы 5D кино театр” хэмээн түгээж, төөрөгдүүлжээ.
БНСУ-ын “GS Caltex” компани нь импортын түүхий нефтиэ боловсруулж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 70%-ийг дэлхийн 60 гаруй улсад экспортолдог

Гаднын 30 орчим улсаас импортоор авсан түүхий нефтиэ боловсруулж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 70 гаруй хувийг дэлхийн 63 улсад экспортолдог БНСУ-ын хоёр дахь том газрын тосны үйлдвэр болох “GS Caltex”-ээс Монгол улс наймдугаар сард багтааж эхний бүтээгдэхүүнээ хүлээн авахаар хэлцэл хийж байгааг “гаднаас бензинээ авдаг улсаас гуйлга гуйлаа” гэж мэдээлсэн нь төөрөгдүүлж байна.
Монгол орны ундны усан дахь ураны судалгааны үр дүнг гуйвуулан түгээж байна

Шалгасан мэдээлэлд “хэн нэг хүн ундны усанд уран хийж хордуулж байгаа” мэт ойлголт өгсөн нь дээрх судалгааг гуйвуулсан мэдээлэл юм. Учир нь “Монгол орны ундны усны ураны судалгаа” нь байгальд анхнаасаа оршин байсан ураны усан дахь агууламжийг судалж гаргаж ирсэн. Ингэснээр хүмүүс унданд ашиглах боломжтой аюулгүй эх үүсвэрийг тогтоох, шинжилгээ, мониторинг хийх цаашлаад ус цэвэршүүлэх технологи нэвтрүүлэх зэргийг дэвшүүлснээрээ ач холбогдолтой юм.
“Монголд цагаачдыг суурьшуулах НҮБ-ын хурал болно” гэх мэдээлэл худал

2026 оны 07 дугаар сарын 23-нд Norovsuren Bor нэртэй хаягаас “ХАР МЭДЭЭ: Гадаадын цагаачдыг суурьшуулах НҮБ-ын хурал Монгол улсад болох гэж байгаа юм байна” гэх мэдээлэл түгээснийг нийт 1,300 гаруй реакц, 426 сэтгэгдлээр идэвхжүүлж, 290 удаа цааш түгээжээ. FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа “НҮБ-аас Монгол улсад зохиох хурал” агуулгаар хайхад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх […]