Билл Гэйтстэй уулзсан мэт зургийг хиймэл оюун ухаанаар хийж, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ

Хиймэл оюунаар бүтээсэн, хуурамч зураг ашиглан төөрөгдүүлсэн мэдээлэл түгээсэн байна. Баян-Өлгий аймгийн албан ёсны мэдээлэлд Билл Гэйтстэй уулзаж 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын тухай хөндсөн гэх мэдээ байхгүй. 

“ОХУ-ын хил дээр шатахуун бөөгнөрсөн” гэх мэдээлэл худал

Монгол Улсын хойд хил дээр шатахууны бөөгнөрөл үүсээгүй бөгөөд сошиал орчинд түгсэн мэдээллийг худал болохыг мэдэгдсэн. Мөн холбогдох яам, УБТЗ-аас  импортоор орж ирж буй автобензинийг цаг тухай бүрд нь тээвэрлэж буйг тайлбарласан байна.

2016 онд болсон Солонгосын ерөнхийлөгчийг огцруулах жагсаалын үеийн зургийг төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ

Шалгасан мэдээлэлд хавсаргасан зураг нь бензиний үнийн өсөлттэй холбоотой жагсаалын зураг биш, харин 2016 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр огцрохыг шаардсан олон нийтийн жагсаалын үеийн зураг байна. Түүнчлэн БНСУ-д 1997-1198 оны хооронд бензиний үнэ огцом өссөн боловч үүнтэй холбоотойгоор иргэдийн томоохон жагсаал, эсэргүүцэл өрнөсөн талаар мэдээлэл байхгүй байна.