2024 оны дөрөвдүгээр сард нийтэлсэн бичлэгийн хэсгийг авч, утаатай холбон түгээжээ
Шалгасан бичлэгийн эх хувилбар 2024 оны дөрөвдүгээр сард нийтлэгдсэн. Бичлэгийн тухай хэсэгт утааны талаар дурдаагүй.
Монгол улсын хүн амын хүйсийн харьцаа нэг эмэгтэйд 20 эрэгтэй ноогдоно гэх мэдээлэл худал
ҮСХ-ны 2023 оны хүн амын жилийн эцсийн мэдээнд эрэгтэй 1,718,275 хүн, эмэгтэй 1,786,466 хүн бүртгэгдсэн.
Ариутгалын бодис жорлонгийн усанд хийх нь суултуурын тагийг хаахаас илүү үр дүнтэй
Судалгаагаар жорлонгийн ус татахдаа суултуурын тагийг хаах нь элдэв нян, бактери тархах эрсдэлийг багасгадаггүй бөгөөд харин ариутгалын бодис хийх нь илүү үр дүнтэй гэж гарчээ
2023 онд монголчууд давхардсан тоогоор 2 сая гаруй удаа гадаадад зорчсон ба 95.6% нь 30 хүртэл хоногоор явжээ
2023 онд Монгол Улсын иргэдийн хилээр нэвтэрсэн тохиолдлын 95 гаруй хувь нь сарын дотор буцаж орж ирсэн байна. Харин гурван сараас дээш хугацаагаар зорчихоор одсон тохиолдол давхардсан тоогоор 69 мянган удаа гэж бүртгэгджээ.
Улсын хэмжээнд үр хөндөлтийн нийт тохиолдлын 64%-ийг 20-34 насныхан эзэлж байна
20-34 насны эмэгтэйчүүдийн 64% нь үр хөндүүлж байгаа биш, харин нийт үр хөндөлтийн тохиолдлын 64%-ийг 20-34 насны эмэгтэйчүүд эзэлж байна
“1072 ногдол ашгаа аваагүй хүмүүс сэтгэгдэл бичээд аваарай” гэх хуурамч мэдээллээс болгоомжил
Ногдол ашгийг иргэдийн данс руу шилжүүлэх бөгөөд, ороогүй тохиолдолд хувь хүн шийдвэрлэж өгөх боломжгүй юм.