Банкуудын нэр барьдаг залилан QPay рүү шилжиж байгаа тул болгоомжил

Qpay Mongolia төлбөр тооцооны системийн нэр, лого, вэбсайт дизайн зэргийг ашиглан хуурамч вэбсайт үүсгэж, түүгээрээ дамжуулан “судалгаанд оролцоод, таны баталгаажсан үлдэгдэлтэй тэнцэх хэмжээний бэлгийг QPay олгоно” хэмээн иргэдийг хуурч, интернэт банкных нь нэвтрэх мэдээллийг авч, залилж байна.
“Петровис шатахуун авах эрх бэлэглэж байна” гэх залилангаас болгоомжил

2026 оны 9 дүгээр сарын 3-нд Петровис нэртэй хуудаснаас “шатахуун зарцуулалтын талаарх товч 3 асуултад хариулаад хэдий хэмжээний шатахуун авах боломжтойгоо мэдээрэй” гэсэн тайлбартай пост нийтэлсэн байна. Уг пост 6 реакц, 3 сэтгэгдэл авсан байна. FACTCHECK: Хаяг шалгах “Петровис” нэртэй хаяг нь нийт 75 дагагчтай, хуудасны ангиллаа “town/city” хэмээн сонгон оруулжээ. Пэйжийн ил тод байдлын […]
Хүмүүнлэгийн тусламж, хандив нэрийдлээр залилангийн шинжтэй мэдээлэл түгээж байна

Баталгаагүй хуудаснаас иргэдээс хандив цуглуулах нэрийдлээр хуурамч мэдээлэл түгээж, хэрэглэгчийг чатаар холбогдохыг уриалж байна. Ингэхдээ интернэт орчинд түгээмэл тархсан зургийг ашиглаж, хэрэглэгчийг хуурч байна. Энэ нь залилангийн шинжтэй үйлдэл юм. Иймээс та энэ төрлийн мэдээлэлд хэрсүү хандаж, анхан шатны баримт шалгах аргуудаар нягталж хэвшээрэй.
Асуултад хариулах замаар мөнгө олохыг уриалсан постод хандаж болохгүй

Хаяг байршил тодорхойгүй, зөвхөн чатаар холбогдохыг уриалсан, гаднын нэртэй хаягуудаас асуултад хариулж хялбар аргаар мөнгө хожих агуулгатай залилангийн шинжтэй мэдээлэл түгээж байна. Энэ төрлийн постод реакц, коммент хэлбэрээр хандах нь таныг залилангийн хохирогч болгох эрсдэлтэй тул анхаарал сэрэмжтэй байхыг сануулж байна.
Хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулж байна

Гаднын улсаас удирдлагатай, хуурамч хуудаснаас их хэмжээний санхүүжилт олгосон мэт харагдах зургийг засварлаж, хэрэглэгчдийг хуурч, чатаар холбогдохыг уриалах замаар хувийн мэдээллийг нь авах оролдлого хийж байна.
Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангийн нэр, логог ашигласан залилангаас болгоомжил

CFLI буюу Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангийн нэр логог ашиглан залилан үйлдэж байна. Тус сангийн үйл ажиллагаа, төсөл, санхүүжилтийн тухай мэдээллийг Канадын элчин сайдын яамнаас мэдээлдэг. Иймд санхүүжилт олгоно, мөнгөн тэтгэмж өгнө гэсэн аливаа мэдээлэлд шууд итгэж, хувийн мэдээллээ илгээхээс өмнө баримт шалгах анхан шатны хаяг шалгах, агуулга нягтлах, зургаар хайх аргыг ашиглан шалгаж хэвшээрэй.