“245-хан хоногийн өмнө эрэгтэй гэж өөрийгөө бүртгүүлээд рингэнд гарсан” гэх мэдээлэл худал

Түгээсэн зураг дээрх боксын тулаан эмэгтэй тамирчдын дунд болсон бөгөөд Хэлифийн эсрэг тамирчин нь Тайландын Suwanun Antanai гэх эмэгтэй тамирчин аж. Алжир улсын хувьд хүйсээ солиулах нь хууль бус зүйл бөгөөд хүн төрөлхтөн, байгалиас гажууд зүйл гэж үздэг байна. Иймд Алжир улсыг төлөөлөн Олимпын эмэгтэй төрөлд трансжендэр эмэгтэй оролцох боломжгүй юм.
Жендэрийн хэвшмэл ойлголтод суурилсан, эмэгтэй улстөрчид рүү чиглэсэн дайралт их байна

Цахим орчинд түгдэг энэ мэт постууд нь жендэрийн хэвшмэл ойлголтын шинжтэй тул манай улсад хийгдсэн холбогдох судалгаануудаас хүргэе.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс эерэг, сөрөг хов жив ярих нь ижил байдаг

Эерэг ба сөрөг хов жив ярихдаа эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижил байсан бол төвийг сахисан хов живд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү байжээ.
Хүүхдийг багаас нь жендэрийн хэвшмэл ойлголтоор хүмүүжүүлбэл урт хугацаандаа сөрөг нөлөөтэй

Хүүхдийг багаас нь жендэрийн хэвшмэл ойлголтын дагуу хүмүүжүүлэх нь урт хугацааны нөлөө болж үлддэг байна. Нөгөөтэйгүүр, хэрэв хүүхдүүдийг чадвараас нь илүүтэйгээр хүйсээс хамаарч хүмүүжүүлбэл авьяас чадвар нь дэмий үрэгдэж, хувь хүний онцлог нь буурах, амьдралын хэв маяг, ажил мэргэжил нь албан шахалт, дарамтад орох буюу өөрийнхөөрөө амьдарч чадахгүй болж цаашлаад сайн сайхан байдалд нь нөлөөлөх магадлалтай болдог.
“1990 оноос хойш мэдлэг, боловсролтой эрчүүдийн устгал явагдаж, эмэгтэйчүүд нийгмийг эзэлсэн” гэх яриа төөрөгдүүлсэн

Үзэл бодлоо бэхжүүлэхээр тоо баримт дурдахдаа худал мэдээлсэн түгээсэн, ардчилсан нийгмээс хойш мэдлэг, боловсролтой эрэгтэйчүүд үгүй болж байгаа гэх агуулгыг судалгаа, баримт дурдалгүйгээр ярьсан бөгөөд жендэрийн ялгаварлан гадуурхалтыг дэвэргэсэн, сөрөг үр дагаврыг зөвхөн нэг хүйсэд хамаатуулсан шинжтэй төөрөгдүүлсэн мэдээлэл байна.
“Мөнгөтэй болох гэж улс төрд орж байна” гэх агуулга бүхий бичлэг нь нэвтрүүлгийн хэсгээс таслан эвлүүлжээ

Шалгасан бичлэг нь “ӨРӨГ нэвтрүүлэг: – Тэдний улс төрд орох зорилго юу вэ?” нэвтрүүлгийн хэсгүүдээс таслан эвлүүлж агуулгыг нь өөрчилсөн байна.