Эрэгтэй хүн “шалчига” болсон шалтгаан гэх мэдээлэлд дурдсан агуулгууд судалгаагаар батлагдаагүй 

“Эрэгтэй хүний бэлгийн гол даавар бол тестостерон 22-03 цагт ялгардаг, гормонтой тахиа, гахайны мах идсэнээр эрэгтэйчүүдийн тестостероны түвшин буурч, эмэгтэйлэг болж байна” гэсэн агуулга судалгаагаар батлагдаагүй 

Эмэгтэйчүүдийг ижил тэнцүү өрсөлдөх эрхээр хангахыг эсэргүүцсэн, бодит бус мэдээлэл түгээжээ 

Нам, эвслээс тойрогт нэр дэвшигчдийн квотын хувийг 30-аас доошгүй байх, жагсаалтаар нэр дэвшигчдийн хүйсийн харьцааг 1:1 байхаар хуульчилснаас хойших анхны буюу 2024 оны УИХ-ын сонгуулиар эрэгтэй гишүүн 94 (74.6%), эмэгтэй гишүүн 32 (25.4%) сонгогдсон нь түүхэн үзүүлэлт болжээ. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүйсийн ялгаатай байдлыг төлөөлөх, бодлого шийдвэрт оролцуулахад тэгш байдлыг хангахад эерэг нөлөө үзүүлэх юм.

Эрэгтэй, эмэгтэй хүний стрессээ тайлах зан байдал нь даавраас хамаарч ялгаатай байдаг 

Хүний сэтгэл санаа, бие сэтгэлийг тайвшруулах үйлчилгээтэй окситоцин дааврын хэмжээ нь эмэгтэй хүнд эрэгтэй хүнээс харьцангуй их байна. Эрэгтэй, эмэгтэй хүний стрессээ тайлах зан байдал нь даавраас хамаарч ялгаатай байдаг нь үнэн бөгөөд эмэгтэйчүүдийн хувьд хүн хоорондын харилцаа илүү чухал байдаг. 

Хэвшмэл ойлголтод тулгуурлан, бие бялдрын хөгжил, харагдах байдлаар нь ялгаварлан гадуурхаж байна

Имане Хэлиф нь эмэгтэй хүн бөгөөд эмэгтэй хүн биш гэсэн албан ёсны баримт, мэдэгдэл огт байхгүй, мөн маргааны сэдэв болоод буй трансжендэр эсвэл интерсекс /эр, эмийн хүйсийн алинд ч багтдаггүй/ биш.