Кино, контентод жендэрийн хэвшмэл ойлголт өргөн тархаж, хүмүүст гүнзгий нөлөө үзүүлдгийг судалгаагаар нотолжээ

Эрэгтэй, эмэгтэй хүний талаарх нийтлэг хэвшмэл ойлголтуудыг хүлээн зөвшөөрөх нь сөрөг үр дагавартай бөгөөд хүүхдүүдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж, харилцаа хандлага, ирээдүйн ажил мэргэжилд кино, контент дахь хэвшмэл ойлголт нөлөөлдөг гэх судалгааны дүн гарчээ. 

Гадаад төрхөөр ялгаварлах нь жендэрийн хэвшмэл ойлголтын нэг төрөлд тооцогддог 

“Морьтон Монгол” нэртэй фэйсбүүк пэйж 2024.07.01-нд “Фудволкаа тайлаад нүцгэн явахдаа булчингүй эр хүн та юу боддог вэ?” гэх пост нийтэлсэн нь 2024.11.14-ний байдлаар 326 реакц, 220 сэтгэгдэл авч, 227 удаа цааш түгээгджээ.  Тухайн пост нь хүнийг биеийн үзэмж, төрх байдлаар нь ялгаварлан гадуурхсан шинжтэйгээс гадна “эрэгтэй хүн булчинлаг байх ёстой” гэсэн нийтлэг дүр, хэвшмэл ойлголтыг […]

“Эрчүүд ягаан өнгийг хэрэглэснээр хэвшмэл ойлголтыг бууруулах боломжтой” гэх судалгааны үр дүн гаржээ 

Хүйсийг өнгөтэй хамаатуулсан хэвшмэл ойлголтоос сэргийлж, уламжлалт бус өнгийн зүйл хэрэглэж эхлэх нь хэвшмэл ойлголтыг бууруулах чухал стратегийн нэг гэж судалгаанууд үзсэн байна. 

Эмэгтэй жолооч замын хөдөлгөөнд хамгийн соёлгүй оролцдог гэх судалгаа манай улсад байхгүй

2024 оны 09-р сарын 25-нд Mongol Unen нэртэй Хаягаас “Монгол улсад Эмэгтэй Жолооч нар 76% Хувь нь Жолооны ард хамгийн соёлгүй бүдүүлэг оролцдог гэсэн судалгаа гарчээ  Жолооны ард утсаар өдөрт багдаа 4 Цаг Яридаг Хараалын үг хэллэг их хэргэлдэг Урд нь машин байхгүй байхад Хөдөлж ядаад явдггүй  ор хөнжилдөө ч тийм сайн биш яг л […]

Эмэгтэйчүүд биологи, нийгмийн шалтгаанаар ариун цэврийн өрөөнд эрчүүдээс илүү хугацаа зарцуулдаг

2024.10.08-нд Punsaa Dulamsuren нэртэй хаягаас NTV телевизийн: “жендэрийн_мэдрэмжтэй_мэдээлье Г.Лувсанжамц: Эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөө нэг дор байгаа нь эмэгтэйчүүдэд илүү тухгүй санагддаг байх. Бас эмэгтэйчүүдэд зориулсан суултуурын тоо цөөн байдаг нь жендэрийн хувьд маш зохимжгүй. Дээр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлчлүүлэх боломжгүй, хэт давчуу санагддаг. Уг нь жендэрийн энэ мэт асуудлыг хэрэгцээ гарсан үед биш ийм […]

Сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүдийг жендэрийн хэвшмэл ойлголтоор ялгаварлан гадуурхах үзэгдэл байсаар байна

Шат, шатны сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдийн тухай хуурамч, төөрөгдүүлсэн, эвлүүлсэн мэдээллүүд түгээх нь элбэг бөгөөд энэ ажиллагаа нь эрэгтэй нэр дэвшигчийн эсрэг ашигласнаас илүү үр дүнд хүрдэг.